Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян агаарын бохирдлыг аль болох хурдан арилгаж Бээжингийн тэнгэрийг дахин цэнхэр өнгөтэй болгохоо Коммунист намын ээлжит Ардын их хурлын үеэр мэдэгджээ.
3000 төлөөлөгч оролцсон их хуралд Хятадад тулгарсан олон асуудлыг хэлэлцсэний дунд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын асуудал хөндөгдсөн байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нэн тэргүүнд нүүрс түлдэг цахилгаан станцуудыг шинэчилж, ялгаруулах бохирдлыг хамгийн бага хэмжээнд хүргэх зорилт тавьж байгаа аж.
Хятадын засгийн газар 2013 онд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээг батлан хэрэгжүүлж эхэлсэн боловч бодитой үр дүнд хараахан хүрээгүй байгаа нь шүүмжлэл дагуулжээ.
Эх сурвалж: Associated Press
Б.ТУЯА