АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, түүний намын нөхөр Сенатын ардчилсан намын лидер Гэри Рид болон конгрессийн Төлөөлөгчдийн танхмын спикер Жон Бейнер нар улсын зээлийн лимитийн босгыг нэмэгдүүлэх тухай хуулийн талаар тохиролцоонд хүрч чадлаа. Ингэснээр Америкийн Засгийн газрын энэ сарын 2-нд зарлаж магадгүй байсан дефолтыг зарлахгүй болов.
Агентлаг яг одоогоор тохиолцооны нарийн ширийний талаар мэдээлсэнгүй. Өмнө нь Сангийн сайд Гайтнер бүгд найрамдахчууд лимитийн төвшинг нэмэхгүйгээс үүсэх эдийн засгийн байдал нь 1930-аад оны их депрессийг давтаж магадгүй гэж хэлж байв. Олон улсын чансааны “Moody’s” агентлаг өнгөрсөн баасан гаригт АНУ зээлийн чансааны AAA дээд зэргийг хадгалан үлдэнэ, гэхдээ зээлийн чансааг нь дунд хугацааны төвшинд хүргэж магадгүйг сануулж байсан юм.
Ш.МЯГМАР