Агаарын бохирдол дэлхийн асуудал

Хуучирсан мэдээ: 2017.03.05-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол дэлхийн асуудал

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралт хэд дахин нэмэгдэж, эдийн засагт хохирол учруулж байна.

“Сонирхолтой эдийн засаг” буланд агаарын бохирдолтой холбоотой тоон үзүүлэлтийг онцолж байна.

  • ДЭМБ-ын явуулсан судалгаагаар дэлхийн нийт хүн амын 92 хувь буюу 10 хүн тутмын нэг нь агаарын бохирлолтой орчинд амьдардаг.

  • Агаарын бохирдол нь цусны даралт ихсэх, буруу хооллолт, тамхины дараа дөрөвдүгээр орох хүний өвчлөлийн шалтгаан болж байна.

  • Агаарын бохирдлын улмаас амьсгалын зам, зүрх судас, цус харвалтын эрсдэл нэмэгдэж байна.

  • 2012 оны байдлаар дэлхий дахинаа 6.5 сая хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс болж нас баржээ. Энэ ДОХ/ХДХВ-ын халдвараас 11.6 хувиар их нас баралтын үзүүлэлт юм.

  • Агаарын бохирдол ихтэй орнуудын 94 хувь нь бага болон дунд орлоготой орнууд аж. Африк, Зүүн Европ, Энэтхэг, Хятад, Ойрхи-Дорнодод агаарын бохирдол ихтэй бүсэд багтаж байна.

  • Хятадад 2012 онд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нэг сая гаруй хүн, Энэтхэгт 600 мянган хүн нас баржээ.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж