“Олонлог Академи” үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2017.03.03-нд нийтлэгдсэн

“Олонлог Академи” үүдээ нээлээ

Монголын хувийн ТОП 10 сургуулийн нэг болох “Олонлог төв” сургууль үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн жилээ “Олонлог Академи” салбар сургуулийг байгуулж өнөөдөр /2017.03.03/ нээлээ. Энэхүү арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, “Олонлог” төв сургуулийн үүсгэн байгуулагч, анхны захирал Б.Баясгалан, захирал А.Сугар болон бусад удирдлага, хүндэт зочид, багш, эцэг эхчүүд, сурагчид оролцсон юм.

"Олонлог Академи" нь хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, 1500 хүүхдийн багтаамжтай бөгөөд Математик-Англи хэл, Хими-Биологи, Физик-Мэдээллийн технологийн болон Түүх-Нийгмийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудад цөм болон академик сургалтыг хослуулан ордгоороо давуу талтай. Мөн орчин үеийн сургалтын үйл ажиллaгааг явуулахад шаардлагатай лабораторийг бүрдүүлж чаджээ. Хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, хүүхэд бүр спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч 600 ам дөрвөлжин метр талбай бүхий спортын заалыг тохижуулсан байна. Анги дүүргэлт 24 хүүхдээс илүүгүй байдаг учир тус сургуулийн чадварлаг багш нар хүүхэд бүртэй ажиллах боломжийг олгодог нь сургуулийн сурагчид, төгсөгчдийн гаргасан амжилтаас харагддаг. Мөн ахлах ангид Олон улсын IB хөтөлбөрт дүйцэх сургалт явагддаг нь төгсөгчдийн Олон улсын их сургуулиудад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг.

“Олонлог төв” сургуулийн математикийн сургалт бусад сургуулиас онцлог, давуу талтайг өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаас харж байна. Тухайлбал, тус сургуулийн багш, сурагчид нь олон улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль 2, хүрэл медаль 2, Улсын математикийн олимпиадаас 21 алтан медаль, 23 мөнгөн медаль, 40 хүрэл медалийг авчээ. Мөн “Олонлог төв” сургуулийг 2003 оноос 2016 онд нийт 14 удаагийн төгсөлтөөр 479 хүүхэд төгсөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардсан бөгөөд 100 хувийн амжилттайгаар дотоод, гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцсан байна.

“Олонлог төв” сургуулийн захирал А.Сугартай ярилцлаа.

-Монголын хувийн сургуулиудаас ТОП үнэлгээг аваад байгаа “Олонлог” сургууль өргөжиж байна. Шинэ “Олонлог академи” салбарын давуу тал юу вэ?

-“Олонлог” сургууль анх 2002 онд үүсэн байгуулагдаж байсан. Энэ жил 15 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү ойн арга хэмжээнд манай сургуулийн хамт олон “Олонлог академи” салбар сургуулийнхаа нээлтийг хийлээ. Салбар сургууль нэг ээлжиндээ 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Анги дүүргэлт 24 хүүхдээс хэтрэхгүй байх. Академийн боловсролыг түлхүү хэрэгжүүлнэ. Математик, гадаад хэлээр гүнзгийрүүлэн ордог сургуулиудын нэг учраас бидэнд сургалтын чанартаа улам сайн анхаарч “Олонлог академи” салбар сургуулиа нээлээ. Мөн байгалийн ухаан, физик мэдээллийн технологи, нийгмийн ухааны гүнзгийрүүлсэн ангиудтай учраас давуу байдлууд их бий. Олон улсын стандартад нийцсэн хими, биологи, мэдээлэл технологийн лабораторитой болсон гээд онцлог зүйл их байна.

-“Тусгаар тогтнол” математикийн олимпиадын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Энэхүү олимпиад энэ жил дөрөв дэх удаагаа маргааш /2017.03.04/ зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн онд Тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсны 105 ойд зориулан хийж байсан. Тухайн үед уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэ жил “Тусгаар тогтнол” IV удаагийн уралдааныг гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Математикийн олимпиад дундаа хүүхдийн хүчээ сорьдог уралдааныг нэг болсон учраас бид энэхүү олимпиадад ихээхэн ач холбогдлыг өгдөг. Энэхүү уралдаанд хамгийн гоё бодлого тавигддаг, ур чадвар шаардсан учраас сурагчид оролцож, хүчээ сорих боломжтой байдаг.

Өнөөдөр “Олонлог академи” салбар сургуулийн нээлтээ хийсэн “Олонлог” сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид элсэх сурагчдынхаа бүртгэлийг аваад эхэлжээ. Бүртгэл гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. Та Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах “Олонлог” сургуулийг зорих буюу

91091827, 99053632, 99991956, 99711028 дугаарт холбогдож мэдээлэл аваарай.

Бэлтгэсэн: Ч.БОЛОР, Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж