Мексикийн хар тамхины картелийн тэргүүн 1500 хүн хөнөөснөө хүлээв

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Мексикийн хар тамхины картелийн тэргүүн 1500 хүн хөнөөснөө хүлээв

Мексикийн “Хуарес” гэх хар тамхины картелийн лидерүүдийн нэг Хосе Антонио Агоста Эрнандес (Jose Antonio Acosta Hernandez) долдугаар сарын 29-нд баривчлагдсаныхаа дараа 1500 хүнийг хөнөөснөө хүлээжээ. Тэдний дотор Сьюдад-Хуарес хотноо 2010 онд хийсэн хоёр том аллагыг нэрлэсэн байна.

Үүний зэрэгцээ тэрээр АНУ-ын консулын ажилтан эмэгтэйг нөхрийнх нь хамт хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байна. Цагдаагийн мэдээгээр аллага тус бүрт нь Эрнандес өөрөө биечлэн тушаал өгч байсан гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж