Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцохдоо гэртээ бус Бурхан халдун уулын бэлд сэтгүүлч Алтантүрүүтэй хоносон. Эр хүн шиг хээр хонох саналыг долоон жилийн их аварга гаргаж, амлалтаа биелүүлнэ гэж амлаж байжээ. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа “Жинхэнэ монгол эр хүн шиг байна” гэж тодотгол хүмүүс сошиалд цөөнгүй байлаа. Монголчуудыг огшуулсан их аваргын үйлдэлтэй зэрэгцээд бас нэгэн ижил үйл явдал болсон нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тайгад нэг хоног амарчээ.
Ингэхдээ Владимир Путин Оросын зүүн хэсгийн Красноярск хотод ажлаар очсон бөгөөд буцах замдаа Сибирийн тайгад гадаа хоноглон амарсан аж. Энэ нь сошиал ертөнцийнхнийг Путин, Асашёорюү хоёр жинхэнэ эр хүмүүс юм гэх үг дэлгэрээд байна.
Л.ХАЛИУ