Сошиалаар сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.03.05-нд нийтлэгдсэн

Сошиалаар сонин юутай вэ?

Сошиал ертөнц “Дүнжингарав” хаврын морин уралдаанаар амьсгаллаа. Жиргээчдийн нэг хэсэг нь тус уралдааныг “Зэрлэг цэнгэл” гэж шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь “Даяаршиж байгаа нийгэмд Монголыг бусдаас ялгаруулж, авч үлдэж байгаа өв соёл нь морин уралдаан” гэж тайлбарлаж байна.

Жиргээч инженер Bat: Энэ жаал бол гладиатор, харин та нар бол харгис ромчууд хэмээн жиргэсэн байна.


Жиргээч Angar davaasuren: Шанхайн Хөрөнгийн бирж, Монголын Хөрөнгийн бирж нас чацуу, зэрэг 1991 онд байгуулагдсан. Өнөөдөр ШХБ дэлхийд эхний 5-д, МХБ хамгийн сүүлд.

Bayarhuu A: Товчхондоо бол төр нь арчаагүй байгаатай л холбоотой байх. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хүн амын тоо ямар ч хамаагүй! Хэмээн жиргэсэн байна.


Сар шинийн дараахан монгол эрчүүд Шилийн богд, Алтан овоо, Бурхан халдун ууланд очдог. Өнөө жил Сүхбаатар, Хэнтий зэрэг аймагт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг холбогдох сайд нар гаргасан. Энэ шийдвэр өнөөдрийг дуустал үргэлжилнэ. Тэгвэл монголчуудын нэлээд хэсэг нь Бурхан халдун ууланд зочилжээ.

Энэ тухай жиргээч Suvdka: Бурхан халдунд ч ёстой л түм түжигнэж, бум бужигнаж бна гэнээ. Тэнд л очоод хээр унтаад хоол цай идээд уучвал жинхэнэ эр хүн болох бх тээ” гэсэн бол

Цагаан хэрэм: За таанууд Дагваа аварга Алтантүрүү нар шиг ядаж буухдаа хогоо түүгээд буугаарай” гэх захиасыг жиргэжээ.


Жиргээч Түмэнбаяр Түвшинбат: Цаана чинь С.Оюун эгч #DyrbergKern-ы нүүр царай болцон цэмбийжийшдээ ккк гээд энэхүү зургийг постолжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж