Өмнөд Солонгос урвагчдад өндөр шан амлав

Хуучирсан мэдээ: 2017.03.05-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос урвагчдад өндөр шан амлав

Өмнөд Солонгосын засгийн газраас Умардаас урвасан “дүрвэгчдэд” мэдээлэл солилцвол өгөх шан харамжаа дөрөв дахин нэмэгдүүлжээ.

Хойд Солонгосын иргэд Сөүлийн талд ашигтай мэдээлэл өгвөл 860 мянган ам.доллар хүртэл мөнгөн шан авч болох аж. Өмнөд Солонгосын талаас урвагчдыг зэвсэгтэй ирвэл илүү өндөр шан өгөх гэнэ.

Хойд Солонгосын иргэд Хятадаар дамжин Сөүл рүү дүрвэх нь элбэг юм. Гэхдээ энэ нь асар эрсдэлтэй сонголт байдаг аж. Хэрэв дүрвэгсэд Хятадын албаныханд баригдвал Пхеньян руу буцаагдахаас гадна Хойд Солонгост үлдсэн гэр бүлийнхэн нь бүх насаараа хөдөлмөрийн лагерт хоригдож, цаазаар авахуулах ялд унадаг байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж