Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

Элчин сайдын гэргий

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр сар шинийн дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байсан Ерөнхий сайд асан С.Баярын өнгөн дээр Монгол Улс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант Улсын харилцаа хэрхэн хөгжихийг ажиглахаас илүүтэй хэвлэлүүд жуух бичиг барих ёслолд түүнтэй хамт оролцсон бүсгүйг онцолжээ. Олон нийтийн анхаарал ч монгол дээлээр гоёсон бүсгүйн хэн болохыг ихэд сонирхон, түүний охин нь гэж ч бичжээ.

Гадаад харилцааны яамны албан ёсны мэдээлэлд “Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав” гэж бичсэнээс харахад залуухан хатагтай С.Баярын гэр бүлийн хүн гэдэг нь үнэн бололтой. Э.Сувд гэх шавилхан бүсгүйн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо алга байна.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нь өмнө нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдаар тохоон томилогдож байсан бөгөөд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж