Сирийн нийслэлийн жагсагчдын эсрэг хөнөөх елементийг нь ихэсгэсэн гар бөмбөг хэрэглэсэн байна. Үүний улмаас 40 гаруй хүн шархаджээ.
Дамаскийн дагуул хотод жагсагчдын эсрэг эрх баригчдад хамгийн үнэнч гэгдэх Дөрөвдүгээр дивизионы дайчид хүч хэрэглэн наад зах нь 42 хүн амиа алдсан байна.
Итали, Франц Сирийн цэргийнхний Хама хотод явуулсан үйл ажиллагааг эрс буруутгасан байна. Цэргийнхэн хуягт техник ашиглан хотыг төвийг эзлэх үеэр 45 хүн алагдлаа. Герман Сирийн талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааныг хуралдуулахыг шаардав. Өмнө нь ням гаригт Америкийн ерөнхийлөгч Барак Обама Сирийн дэглэмийн хүчирхийллийг эрс буруутгаж буйгаа илэрхийлсэн юм.
Ш.МЯГМАР