Тэмцэл үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.05-нд нийтлэгдсэн

Тэмцэл үргэлжилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсныг эсэргүүцэж, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн тус дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид тэмцэл эхлүүлээд байсан. Энэ тэмцэл нь өчигдрөөс өлсгөлөн болж, таван иргэн өлсгөлөн зарлаж эхэлсэн ч 103-ын эмч нар ирээд “Өлсгөлөн зарлах боломжгүй байна, эрүүл мэндээ бодоцгоо” гэж зөвлөснөөр больжээ. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс цугласан олныг тараах арга хэмжээ авсан аж.

Өнөөдрийн хувьд иргэд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа иргэд цуглан жагсаалаа үргэлжлүүлж буй юм байна.

Тамгын газрын байр луу зөвхөн МАН-ын гишүүдийг л оруулж, гаргаж байгаа юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж