Нийслэлийн Цагдаагийн газрын дарга огцрох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2017.03.03-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга огцрох ёстой гэв

Нийслэлийн Ардчилсан намаас дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон шийдвэртэй холбогдож, өнөөдөр ноцтой асуудлууд үүслээ.

Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн төлөөлөгчид ялалт байгуулж, олонх болсон байтал хотын дарга хууль бус шийдвэр гаргасан. Түүгээр зогсохгүй цагдаа нар иргэд рүүгээ халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Ийм бусармаг үйл явдалтай нийслэлийн Ардчилсан нам эвлэрэхгүй, тэмцэнэ. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэболд сайн дураараа огцрох ёстой” хэмээн мэдэгдлээ.

Баянзүрх дүүрэгт болсон дээрх бужигнааны үеэр тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Ардчилсан намын гишүүдээс хоёр нь баривчлагджээ. н.Уланмбаяр, Батдэлгэр гэх хоёр төлөөлөгч баривчлагдсан байна. Мөн Д.Батцогт гэх төлөөлөгчийн гар гэмтсэнээр эмнэлэгт очжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж