“Универсиад”-ын тамирчдыг үдэх ёслол болно

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын тамирчдыг үдэх ёслол болно

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад-2011” их наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагаас Спортын төв ордоны “А” танхимд болно. Ёслолын арга хэмжээнд дэлхийн оюутны спортын зуны “Универсиад-2011” их наадамд оролцох 13 спортын 157 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцох юм. Ёслолын үеэр тамирчдыг төлөөлөн шатрын их мастер, 2010 оны дэлхийн оюутны хошой аварга Б.Мөнгөнтуул тангараг өргөж, их наадамд оролцох аэробекийн баг тамирчдын үзүүлэх тоглолтыг сонирхуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж