
Таатай орчинг бүрдүүл
Түүний анхаарлыг татах гэж хичээх хэрэггүй. Тэр тан дээр өөрөө ирнэ. Эсвэл та түүнтэй зүгээр л очиж мэндлэж болно. Хамгийн гол нь энгийн хэрнээ хэрсүү гэдгээ харуул. Ухаалаг сонирхолтой яриа өрнүүл. Гэхдээ бие барьж эсвэл хэтэрхий илэн далангүй байх нь амжилт олохгүй.
Итгэлтэй байдал ихийг бүтээнэ
Өөртөө итгэлтэй эмэгтэйд эрчүүд илүү татагддаг.Таны үйл хөдлөл, биеэ авч яваа байдал хэн болохыг чинь илтгэж байдгыг сана. Биеийн хэл чинь эерэг байх ёстой. Харин хэтрүүлэх хэрэггүй.
Харц тулгар
Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Харц тулгарах чухал ч ширтэх хэрэггүй.
Халдаж боломгүй мэт бай
Эрчүүдэд тэр болгон найр тавих хэрэггүй.
Өөрийгөө хүндлүүлж сур. Эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх тусам эрчүүд татагддаг. Бие даасан байдлаа хэзээ ч бүү алдаарай.
Өөрийгөө хайрла. Та өөрийгөө хайрлаж сур. Эхлээд өөртөө таалагд. Сул талаа давуу тал болгож хувирга. Сайн сайхан зүйлээр өөрийгөө чимэглэ. Бусдад байдаггүй тэр чанараар өөрийгөө мэдрүүл.
Ялдам энхрий байж сур. Тэд эршүүд бүсгүйд тэгтлээ дурладгүйг сана. Ялдам энхрий байж хайрлаж, хайрлуулж чадна гэдгээ харуул.
Сээтэн хая.
Хэрхэн сээтэгнэхийг та өөрөө мэднэ. Гэхдээ хэт их сэтгэл хөдлөлд автах нь алдаа ч болж магад.
Сайхан үнэртэй бай
Үнэр хамгийн хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Танаас хөлс, хоолны үнэр биш тааламжтай үнэр үнэртэж байх ёстой. Гэхдээ этгээд хурц үнэртэй сүрчиг тэднийг үргээж мэднэ шүү.