Э.Содномпилжээ Дэлхийн цомын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.03-нд нийтлэгдсэн

Э.Содномпилжээ Дэлхийн цомын аварга боллоо

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жингийн өрсөлдөөн пүрэв гаригт/2017.03.02/ болж, Э.Содномпилжээ 220 кг-ыг өргөн аварга болсон бол Энэтхэгийн Ч.Сачин /200 кг/, Украйны К.Юрий /185 кг/ нар мөнгө, хүрэл медалийг хүртэв. Энэ жинд нийт 12 орны 15 тамирчин өрсөлдсөн юм.

"Рио 2016" паралимпид 88 кг-д өрсөлдөж байсан Э.Содномпилжээ жин өгсөн, 97 кг-д өрсөлдлөө. Түүний хувьд “Рио 2016” паралимпийн наадмаас хойш оролцож буй анхны олон улсын тэмцээн юм.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ өмнө нь Дэлхийн цомын тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртэж байсан. Тодруулбал,  “Дубай-2015”, “Куала Лампур-2016”-д дээрх амжилтыг гаргаж байсан бол энэ жил аваргын алтан медалийг хүртлээ.

Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажилладаг билээ.

Пара пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнөөдөр хүнд жингийн ангилалд болсноор өндөрлөнө.

Эх сурвалж: https://www.paralympic.org

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж