Vogue сэтгүүл араб хэл дээр гарна

Хуучирсан мэдээ: 2017.03.03-нд нийтлэгдсэн

Vogue сэтгүүл араб хэл дээр гарна

Дэлхийн загварын ертөнцийн гол сэтгүүлийн нэг болох Vogue сэтгүүл араб хэл дээрх анхны дугаараа энэ гуравдугаар сард гаргаж байна. Vogue Arabia сэтгүүл ойрхи Дорнодын хэд хэдэн орон, тухайлбал, Катар, Саудын Араб, Бахрейн, Кувейт, Оман, Арабын нэгдсэн Эмиратад борлуулагдах юм.

Vogue Arabia сэтгүүлийн анхны дугаарын хавтсыг модель Жижи Хадид чимэх юм. Жижи Хадид палестин цустай загвар өмсөгч. Тэрбээр өөрийн инстаграммдаа “Vogue Arabia мэндэлж байгаа нь түүний хувьд бүхэл бүтэн ертөнц нээгдлээ гэсэн үг хэмээн бичжээ.

Сэтгүүл араб, англи хоёр хэл дээр хэвлэгдэнэ. Аль аль хувилбарын хавтсыг Жижи Хадид чимэх юм. Жижи Хадидын нүүрийг алчуураар тал халхалсан зураг хавтасны зурагт сонгогджээ.

Сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр Саудын ханхүүгийн эхнэр гүнж Дина аль-Жухани Абдулазиз ажиллах бөгөөд тэрбээр загварын өндөр мэдрэмжтэй гэдгээрээ алдартай. Бас Саудын Арабт загварын тансаг хувцасны сүлжээ дэлгүүр ажиллуулдаг.

Сэтгүүлийн анхны дугаартай зэрэгцэн Vogue Arabia гэсэн цахим хуудас ажиллаж эхлэх юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж