Санал өгөх нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Хуучирсан мэдээ: 2017.03.03-нд нийтлэгдсэн

Санал өгөх нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 26-нд товлосон.

Сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хариуцаж буй.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх насанд хүрсэн сонгогчийн нэрсийн жагсаалтын бүртгэлийг гаргаад байна.

Сонгогч та энэхүү жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ нягтлахыг хүсвэл www.burtgel.mn вэб хаягаар орж, шалгах боломжтой.

Онцлоход, УИХ-ын 2016 оны сонгуульд 1.9 сая гаруй сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж