Мягмар гарагт архи борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

Мягмар гарагт архи борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө

Орхон аймгийн Засаг даргын А/93 дугаар захирамжаар 2017 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн мягмар гаригт архи худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрлөө.

Ингэснээр аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын дөрөвний өдрийн А/60 дугаар захирамжийг хүчингүй болголоо. Эл захирамжид долоо хоног бүрийн мягмар гаригт архи худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон байсан юм. Гэтэл уг өдөрт гарал үүсэл нь тодорхойгүй архийг хууль бусаар дамлан худалдах наймаа ихэссэн, Цагдаагийн газарт эрүүлжүүлэгдэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай болсон тул аймгийн Цагдаагийн газар, иргэдийн санал хүсэлт, хууль, хяналтын болон холбогдох байгууллагуудын дүгнэлт, ИТХ-ын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Засаг дарга захирамж гаргаж ийнхүү мягмар гаригт архи худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг зөвшөөрч байна. 

Гэхдээ сар бүрийн 15-нд архи худалдахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж хэвээр мөрдөгдөх юм.

ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж