Мохаммед Абделмажэйд /Mohammed Abdelmajeed/ гэх хүү тун ховор үхлийн аюултай генийн өвчтэй. Хүү одоогоор 7 настай бөгөөд хурдан хөгширөх өвчний улмаас 14 наслах магадлалтай ажээ. Түүний ээж Sherine Abdelmajeed “Хүүгийн маань өвчний шинж тэмдэг анх 7 сартай байхад нь илэрч байсан. Эмчид үзүүлэхэд түүнийг түргэн хөгширөлтийн эмгэгтэй, өсөж том болох тусам хөгширөлтийн шинж тэмдэгүүд илүү илрэх болно гэж хэлсэн” гэнэ. 20 саяд ганц тохиолддог энэ өвчинд дайруулсан хүүгийн зүрх яг л хөгшин хүнийх шиг байдаг гэнэ. Гүйж, харайн жаахан тоглоход л маш их амьсгааддаг байна.
Түүний гэр бүл 2016 оны тавдугаар сард Сирийн дайнаас болж Туркээс дүрвэжээ. Хүүгийн эцэг, эх гэрийнхээ бүх толийг гаргаж хаясан. Учир нь хүү өөрийгөө толинд хараад маш ихээр уурлаж, сэтгэлээр унадаг байна. Харин хүү өөрөө ийн ярьжээ “Би бусад хүүхдүүдтэй адил царайлаг баймаар байна. Бас сургуульд явж сурмаар байна. Даанч сургуулийн хүүхдүүд намайг тайван байлгадаггүй. Бас эмч нар миний царайг эмчилэхэд туслаасай гэж хүсч байна. Царайлаг болчихвол би сургуульд явж сурч чадна шүү дээ. Би том болоод эмч болмоор байна” гэжээ.
Г.ТҮШИГ