Улаанбаатарт 27 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 27 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

 
Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшиж, зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 16 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2011 оны 08-р сарын 03-наас 08-р сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, 6-нд говийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бага зэрэг  сэрүүснэ.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж