Говийн бүсийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.03.03-нд нийтлэгдсэн

Говийн бүсийн аваргууд тодорлоо

Говийн бүсийн цагдаагийн бай­гуул­лагуудын аварга шалга­руулах сагс, гар бөмбөгийн тэм­цээн Говьсүмбэр аймагт болж, авар­гуудаа тодруулжээ. Тэмцээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, Өмнө­говь аймаг дахь Цагдаагийн газар, мөн аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлт­сийн алба хаагчид оролцож, ав­хаалж, самбаагаа сорьсон бай­на. Сагсан бөмбөгийн тэмцээний эрэг­тэй төрлийн тэргүүн байрт Говьсүмбэр аймаг дахь цаг­даа­гийн хэлтсийн баг, дэд байрт Дорно­говь аймаг дахь Цаг­даа­гийн газрын баг, эмэгтэй тө­рөлд Дорно­говь аймаг дахь Цаг­даа­гийн газрын баг тэргүүн байр, Өмнө­говь аймаг дахь Цагдаагийн газ­рын баг дэд байр эзэлжээ.

Харин гар бөмбөгийн тэмцээний эрэг­тэй, эмэгтэй төрөл тус бүрт Өмнө­говь аймаг дахь Цагдаагийн газ­рын баг тэргүүлж, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын баг дэд байрт шалгарчээ. Тэм­цээ­ний дүнг нэгтгэхэд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын баг тэргүүлж, говийн бүсийн авар­га болсон байна. Мөн сагсан бөм­бө­гийн төрөлд эрэгтэй шил­дэг тоглогчоор Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын тамир­чин, цагдаагийн дэд ахлагч Д.Тамираа, эмэгтэй шилдэг тог­лог­чоор тус газрын тамирчин, цаг­даа­гийн хошууч П.Алтанцэцэг, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй шилдэг тоглогчоор Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин, цагдаагийн хошууч Х.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй шилдэг тоглогчоор Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн тамир­чин, цагдаагийн дэд ахлагч А.Дэлгэрмаа тус тус шалгарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж