“Жаст Агро” бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

“Жаст Агро” бонд гаргана

Монголын хөрөнгийн биржээс хөрөнгө босгохоор “Силикат” компани өнөөдрөөс нэмж гаргасан хувьцаагаа арилжаанд оруулсан билээ. Харин түүний араас хөрөнгийн захаас мөнгө босгох дотоодын өөр нэг компани бэлтгэл ажилдаа орсон байна. Энэ нь “Жаст групп”-ын охин компани болон “Жаст Агро” юм. Тэд “Мах” нэртэй бондыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж, мах бэлтгэлийн ажлыг сайжруулах техник технологио сайжруулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасныг зөвшөөрсөн байна.

“Мах” бонд 12 сарын хугацаатай, жилийн 16,2 хувийн хүүтэй ба нэг бүр нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнээр гурван сая ширхгийг арилжах ажээ. Тус компани нь хоногт 10710 толгой мал нядлах, 19200 тонн мах хадгалах хүчин чадалтай үйлдвэрийг 11 аймгийг хамруулан байгуулсан юм байна. Монгол Улсын хэмжээнд мах бэлтгэлийн 32,3, мах махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадлын 30, махны экспортын 22,8 хувийг дангаараа гүйцэтгэдэг байна.

Монголын хөрөнгийн бирж дээр компани бонд гаргасан хоёр дахь тохиолдол “Мах” боллоо. Өмнө нь “Монинжбар” компани 2008 онд “Бүтээн байгуулалт” нэртэй бондыг гаргаж байжээ. Харин Засгийн газар одоогийн байдлаар Төрийн 4000 айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр бонд гаргаад байгаа юм.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж