“Мах” бонд 12 сарын хугацаатай, жилийн 16,2 хувийн хүүтэй ба нэг бүр нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнээр гурван сая ширхгийг арилжах ажээ. Тус компани нь хоногт 10710 толгой мал нядлах, 19200 тонн мах хадгалах хүчин чадалтай үйлдвэрийг 11 аймгийг хамруулан байгуулсан юм байна. Монгол Улсын хэмжээнд мах бэлтгэлийн 32,3, мах махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадлын 30, махны экспортын 22,8 хувийг дангаараа гүйцэтгэдэг байна.
Монголын хөрөнгийн бирж дээр компани бонд гаргасан хоёр дахь тохиолдол “Мах” боллоо. Өмнө нь “Монинжбар” компани 2008 онд “Бүтээн байгуулалт” нэртэй бондыг гаргаж байжээ. Харин Засгийн газар одоогийн байдлаар Төрийн 4000 айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр бонд гаргаад байгаа юм.