С.Батболд: Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

С.Батболд: Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ

  • Баянзүрх дүүрэгт өрнөж буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар мэдээлэл хийсэн. Тэд цагдаа нар эрх баригчдын гар хөл боллоо, Баянзүрх дүүрэгт болсон явдал бол ардчилсан хэм хэмжээг давсан балмад үйлдэл хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлсэн юм.


  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн билээ. Шүүх шийдвэрээ гаргасан учраас миний гаргасан захирамжийн үйлчлэл түдгэлзэж байна. Миний бие Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Нийслэлийн засаг даргын хувьд хуулийн дагуу захирамж гаргасан бөгөөд улс төржсөн шийдвэр гаргаагүй гэдгээ хэлье.


  • БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд жил бүрийн хавар Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгдөг. Энэхүү шалгалтад орох иргэдийг бүртгэж эхэллээ. Бүртгэл өчигдөр улс орон даяар эхлээд байгаа бөгөөд аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр гурав хоног үргэлжилнэ. 


  • Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун болон Тайпэй эмнэлгийн дарга Сью Миэнь Чцы өнөөдөр /2017.03.06/ хоёр иж бүрдэл диализийн аппарат болон түүний дагалдах хэрэгсэл, мөн зориулалтын ус цэвэршүүлэгчийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт гардуулан өгсөн юм. Тэд ижил төрлийн аппаратыг энэ сарын 8 болон 10-ны өдөр Ховд, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хандивлахаар төлөвлөөд байгаа юм байна.


  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажилд нь дүн тавих “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлэг өчигдөр “Чингис хаан” зочид буудалд боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэг “Монгол Улсын гадаад бодлого” сэдвийн дор өрнөж, 450 гаруй “Ардын эксперт” оролцлоо. Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцогсод төрийн тэргүүнээс “Монгол Улс төвийг сахих бодлоготой болсноор ямар ач холбогдолтой. Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулсны үр дүн нь хэрхэн туссан” зэрэг олон асуултад хариулт авсан байна.


  • Монголд Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 104 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн хүрээнд Хэвлэлийн хүрээлэн ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран зохиосон сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөрт 25 залуу шалгарчээ.

Зургаан сар үргэлжлэх тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутнууд сэтгүүл зүйн суурь зарчим, мэргэжлийн ур чадвар, араг барилд суралцахаас гадна хэвлэл мэдээллийн орчин үеийн чиг хандлагын талаар мэдлэгтэй болж, Монголын сэтгүүлзүйн тулгамдсан асуудлуудын талаар салбарынхантай мэтгэлцэх аж. 

Хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд ХБНГУ-ын сэтгүүлч, мэргэжилтнүүд Монголд айлчилж, нэмэлт сургалт, уулзалтуудыг зохион байгуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж