Манай улс ОУВС-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийгхэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд Шатахууны онцгой албан татварыг нэмэх шаардлага тавьсан. Энэнь өнгөрөгч нэгдүгээр сард автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барихзорилгоор бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан шийдвэрийг “цуцал” гэсэн үг юм. Тэгэхээр татварыг нь тэглэсээр байтал нэмэгддэг шатахууны жижиглэнгийн үнийг “хазаарлах” боломжгүй болж буйхэрэг. Өөрөөр хэлбэл, хөшүүрэгдээд ч нэмэргүй, өсч байдаг шатахууны үнэ цулбуургүй болж байна. Тэгэхээр татвар нэмэх шийдвэрийг “анаж” буй шахатууны үнийн өсөлт хэдээр хэмжигдэхийг таашгүй. Залгамж чанараа хадгалаагүйгээс төрийн мэргэшсэн албан хаагч, сайн менежергүйн хар гайгаар үнийн өсөлтөд дарлуулсаартуйлдсан иргэдээ хэрхэн хамгаалах вэ гэх асуулт урган гарна.
ШАЛТАГ МУНДАХГҮЙ
Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гарсантай зэрэгцэн шатахууны жижиглэнгийн үнэ 100 төгрөгөөр өссөн ньсаяхных. Энэ үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс хамааран 2017 оны нэгдүгээр сарыншатахууны импортын үнэ 2016 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчимам.доллар/тонн-оор өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлсөн гэх тайлбарыг албаныхан өгч байсан билээ. Гэвч энэ нь үгсэн хуйвалдсан шинжтэй байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэж байв. Ингээд импортлогч компаниуд 50 төгрөгөөр буулгасан нэрээр чимээ түрдээ намжсан хэрэг.
Өнгөрсөн жилийн энэ үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байсан. Гэсэн хэдий ч цаашид бага зэрэгөсөх хандлага ажиглагдаж буйг олон улсын шинжээчид хэлж байсан билээ. Энэ сарын 3-ны байдлаар Brent маркийн газрын тосыг баррель нь 55.90 ам.доллараар борлуулж буй. Харин өнгөрсөн оны мөн үед 33.74 ам.доллар байжээ. Тиймээс энэ нь шатахууны үнийг огцом өсөхөөр нөлөөлөхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэвч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмэх ньзайлшгүй. Харин үүнийг хэрхэн хүлээж авах нь үндэсний импортлогчдоос шалтгаалах нь. Унасан бөхөд шалтаг мундахгүйн адил шатахууны үнийг өсгөх шалтаг ч мөн мундахгүй биз ээ.
ТҮНШЛЭЛЭЭС ХАМААРАХ ҮНИЙН ӨСӨЛТ
Хэдийгээр татварыг нэмэгдүүлсэн ч үнийг өсгөхгүй байх боломж бас бий. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлээсхамаарах учиртай. Өнгөрсөн Засгийн газрын үед шатахууны онцгой албан татварыг бүсчлэн нэмэгдүүлж байсанюм. Тухайн үед дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буурч байсан хэдий ч валютын ханш өссөөр байсныг мартажболохгүй. Гэсэн хэдий ч төр хувийн хэвшлийн түншлэлийг хослуулснаар бүтээгдэхүүний үнийг бууруулж болдогжишгийг харуулсан түүх ч бас бий.
Тодруулбал, алслагдсан бүс нутгуудын шатахууны хэт ялгаатай үнийг төвийн бүстэй адилтган бууруулж байсанбилээ. Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нэг баррель нь 100 гаруй ам.доллар болсон. Мөнманай улсад валютын ханш огцом өсч, эдийн засгийн хүндрэл үүссэн үед чөлөөт зах зээлийн зарчмаар явсан болшатахууны үнэ 2000 хол давах байсан нь бодит үнэн. Энэ нь манай улсын газрын тосны олборлолтын хэмжээжилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байсан юм.
ЭКСПОРТ, ИМПОРТ ТЭНЦЖЭЭ
Өнгөрсөн онд 1.1 сая тонн тос олборлон экспортлож улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг төрлөөр ньавч үзвэл АИ-92 октантай автобензин 28 хувь, А-80 октантай автобензин тав орчим хувь, дизель түлш 48 хувь, онгоцны түлш хоёр хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий / 17 хувийг эзэлж байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, хоёр хувийг БНХАУ, дөрвөн хувийг бусад улсуудаас импортолдог билээ.
Дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй манай улс шатахууныхаа үнийг уялдуулан буулгах боломжтой болсон. Өмнө нь Роснефть компанийн хэлсэн үнээс хамаардаг байсан зах зээл газрын тос олборлож, экспортод гаргадагболсныхоо хүчээр дэлхийн үнийн жишигтэй дүйцдэг болсон хэмээн албаныхан мэдээлж байв. Манай улс өвөлдөө 70 сая литр, зундаа 110-120 сая литр шатахуун хэрэглэдэг байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбайялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй. Тухайлбал, 2016 онд Эргэл XII, Арбулаг XXIX талбайд Бүтээгдэхүүнхуваах гэрээ шинээр байгуулсан ба Шарга III талбайд сонгон шалгаруулалт явуулж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН