Хойд Солонгос тоглогчийн оноо хожилд хүргэв

Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос тоглогчийн оноо хожилд хүргэв

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 21 аймгийн үндэсний лигийн аваргын цуврал өчигдөр/2017.03.05/ эхэллээ. Энэ удаад өнгөрсөн жил учраа таарч байсан Архангай, Сүхбаатар аймгийн шигшээ баг дахин таараад байгаа юм. Хоёр багийн цувралын эхний тоглолт МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд боллоо. Харин энэ тоглолт "Сүхбаатар Альянс Тех" өрсөлдөгчөө 112:100 онооны харьцаатай хожиж, цувралыг 1:0-оор тэргүүлэв эхлэв. 

Тоглолтын эхний хоёр үе тэнцүүхэн хүчтэй хамгаалалт, хурдан довтолгоон доор өрнөсөн. Харин 3-р үед "Сүхбаатар Альянс Тех" багийн БНАСАУ-ын легионер Ким Чон Илийн хоёр дараалсан алсын шидэлт байндаа тусаж оноог 8 болгон холдуулсан. Улмаар минутын амралтын дараагаар дахин Г.Цэнгүүнбаярын шидэлт оноог 13 болгож улмаар тус онооны зөрүү явсаар тоглолт өндөрлөсөн юм. Үндэсний аваргын цувралын эхний тоглолтын шилдгээр Сүхбаатар Альянс Тех" багийн Карл Блайр шалгарсан бөгөөд тэрбээр 30 оноо, 4 самбар, 18 оновчтой дамжуулалт өгсөн бол Э.Дөлгөөн 19 оноо, 11 самбараар дабль дабль хийсэн. Мөн гурван тоглогч 10-аас дээш оноог авсан байна. Мөн энэ өдөр "Сүхбаатар Альянс Тех" багаараа 54 самбар 29 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч 17 бөмбөг алдалт хийжээ.

Харин цувралын эхний тоглолтод хожигдол хүлээсэн "Архангай Алтан дорнодын Дайчид"-аас Роберттурнер 29 оноо 9 самбар, БНАСАУ-ын легионер Ким Чол Мионг 25 оноог авсан нь хожилд хүргэж чадсангүй. Цувралын эхний тоглолтод аль аль баг торгуулийн шугамын ард тун муу шидэж, багаараа 60 хувьтай шидэлтийг гүйцэтгэсэн байна.

21 аймгийн Үндэсний лигийн Үндэсний аваргын цувралд түрүүлж дөрөв хожсон баг аваргын титмийг хүртэх билээ. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт маргааш /03,07/ МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болно.

"Сүхбаатар Альянс Тех"  – "Архангай Алтан Дорнодын дайчид" -112:100

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж