Баянхонгор аймгийн түүхт 70 жилийн ой өнгөрсөн долдугаар сарын 28,29-нд болсон билээ. Энэхүү түүхт ойн хүрээнд баяр наадмын өмнө хүүхдийн “Тэмүжин” театрын тайз ашиглалтад орж, нээлтээ хийжээ. Уг тайзны засварт БСШУЯ-ны 150 сая төгрөг, тус театр єєрсдийн уран бүтээлийн 50 сая тєгрєгийн хєрєнгийг зарцуулжээ. “Тэмүжин” театрын дарга соёлын тэргүүний ажилтан, уран сайхны удирдаач, найруулагч Б.Ганчимэг нээлтийн үеэр “Манай уран бүтээлчид алх, хадаасаа барин дуу аялан энэхүү тайзны засварын ажлыг эхлүүлсэн. Тэр эрчээрээ алхаа барин дуугаа дуулсаар дуусгалаа. 25 жил энэ байгууллагын төлөө хамтдаа байсан хамт олондоо баярлалаа” хэмээн, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ийнхүү орон нутагт хүүхдийн театр хөшгөө нээн бяцхан үрсийн магнайг тэнийлгэв.
А.Зул