“Найман шарга” валют арилжааны төвд өнөөдөр /2017.03.07/ нэг ам.долларыг 2464 төгрөгөөр авч 2468 төгрөгөөр худалдаалж байна. Харин арилжааны банкууд 2458 төгрөгөөр авч 2476 төгрөгөөр борлуулж байгаа юм.
Хоёрдугаар сарын 20-ны өдөр “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2483 төгрөгөөр, арилжааны банкууд нэг ам.долларыг 2490-2492 төгрөгөөр худалдаалж байсан юм. Гэтэл өнөөдөр ам долларын ханш 30 орчим төгрөгөөр суларсан байна.
Монголбанкнаас хоёрдугаар сарын 24-ний өдөр энэ сарын зарим статистик тоон үзүүлэлтийн талаар танилцуулсан билээ. Хоёрдугаар сарын зарим үзүүлэлтээр төгрөгийн хадгаламж 75,9 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуур мөнгө 61,8 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарсан бол гадаад валютын хадгаламж 8,5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, иргэдийн гадаад валютын хугацаагүй хадгаламж 97,7 тэрбум төгрөг, хугацаатай хадгаламж 27,9 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Ам.долларын ханш 2700 хүрч байсан тухайд үед хиймэл хомсдолоос үүссэн үнийн хөөргөдөл гэж гэж эдийн засагчид дүгнэж байсан. Тэгвэл одоо ханш сулрах сургаар хадгаламжийн хэмжээ буурч эхэлсэн байна.
Т.НОМИН