Азийн үнэт цаасны зах зээл уналттай байна

Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

Азийн үнэт цаасны зах зээл уналттай байна

Түүхий эдийн барааны үнэ эрс буурч, АНУ-ын үнэт цаасыг эргүүлэн худалдсан  зэрэг нь хөрөнгө оруулагч нарт том дарамт болж эхэлжээ. Үүний улмаас өнгөрсөн баасан гаригийн арилжаа эхлэнгүүт л Ази-Номхон далайн бүсийн зах зээл шууд унажээ.

Хувьцаанд хөрөнгө оруулагчдын зарим нь АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Жанет Йеллений тайлбар хийхийг хүлээж, худалдан авалтын хөөрөгдөл гарсны дараа хэсэг зуур хүлээх янзтай байв. Бодлогын хүү нэмэх эсэх талаар Жанет Йеллен үгээ бямба гаригийн орой хэлэх ёстой байсан юм. Австралийн S&P/ASX 200 индекс нэг хувиар унажээ. Түүний эдийн үнийн уналтыг дагаад баяжуулах үйлдвэрүүд, уурхайн хувьцааны үнэ доошилсон билээ. Японы Nikkei Stock Average индекс 0,2 хувиар, Сингапурын индекс Straits Times нэг хувиар, Гонконгийн Hang Seng индекс  0,8 хувиар тус тус унасан байлаа.

Доллар чангарч, АНУ-ын нефтийн нөөц нэмэгдсэн мэдээг даган орой нь нефтийн үнэ доошлов. Brent маркийн нефтийн баррель нь  2,3 хувиар үнээ алдаж, 55,08 ам.доллар болсон байсан ч Азийн арилжааны эхэнд дахин  0,1 хувиар унажээ.

Үүний зэрэгцээ, АНУ-д бодлогын хүү нэмэгдэх боломж улам ихэссэний дараа алтны үнэ ч доошлов.

"Зах зээл гуравдугаар сард бодлогын хүү нэмэгдэх магадлалыг  90 хувь  гэж үзэв. Тэр нь алтны  үнийг буулгах бас нэг шалтгаан болжээ” гэж RBC Capital Markets компанийн  түүхий эдийн ерөнхий  шинжээч  Хелима Крофт хэлснийг Market Watch хэвлэл дуулгалаа. Холбооны нөөцийн сангийн мэргэжилтэн Лаэль Брейнард, мөнгөний  түрэмгийллийн бодлогыг  ойрын хугацаанд зөөлрүүлэх хэрэгтэй гэж  лхагва гаригт хэлж байлаа.

Австралийн уул уурхайн  Rio Tinto компанийн  хувьцаа 3,1 хувиар, Fortescue Metals компанийн үнэт цаас дөрвөн хувиар хямдарчээ. Гонконгт алт олборлогч Zijin Mining компанийн хувьцаа ч мөн өмнө нь 5,2 хувиар унасан юм. Бодлогын хүү нэмэгдэх магадлалыг дагаад хөрөнгө оруулагчид  богино хугацааны  үнэт цаасаа зараад  түүнээс хурдан хагацахад хүргэж байна. АНУ-ын  гурван сарын хугацаатай үнэт цаасны  ашиг 0,668 хувь хүртэл нэмэгдэж,  2008 оныхоос хойш дээд хэмжээнд хүрсэн байна.  Тэр нь Японы  санхүүгийн компаниудад дарамт үзүүлснээс болж, Mitsubishi UFJ Financial компанийн хувьцаа  0,7 хувиар, Nomura Holdings 0,4 хувиар буурахад нөлөөлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж