Yahoo-г нууцлалтай зүйлд хэрэглэх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

Yahoo-г нууцлалтай зүйлд хэрэглэх хэрэггүй

Yahoo компанийн нэг тэрбум орчим хэрэглэгчийн мэдээллийг хакердсан гэх хэргийг шалгах ажил одоо ч үргэлжилсээр байна.

Энэ шалгалтын үеэр хэрэглэгчдийг цочирдуулсан нэгэн мэдэгдэл хийжээ. Энэ бол ‘хуурамч cookies’ үүсгэн хэрэглэгчийн мэдээлэлд нууц үг хэрэглэхгүйгээр хандах цоорхой байсныг илрүүлсэн тухай юм.

Дээрх халдлагыг хийсэн этгээдүүд хэрэглэгчийн нууц үгийг хакердалгүйгээр уг цоорхойг ашиглан мэдээллийг хулгайлсан байх магадлал өндөр байгаа аж. Цоорхойг олсныхоо дараа тус компани хуурамч Cookies-ийг хүчингүй болгож, халдлагад өртсөн байж магадгүй хэрэглэгчдэдээ анхааруулга явуулж эхэлсэн байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж