Япончууд этгээд зүйлс бүтээдэг хайрцагнаас гарч сэтгэдэг онцгой хүмүүс. Тэд энэ удаад бидний уух дуртай кофег кремэн хэлбэрт оруулан шинэ бүтээгдэхүүн гаргажээ. Үнэхээр кофе гэхээр л яагаад заавал уух ёстой гэж. Өөрийгөө сэргээх эрч хүчийг авахын тулд идэж бас болох шүү дээ. Snow Brand Milk брэндийн энэхүү шинэ бүтээл нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа аж.
Т.МӨНХ