ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЛАНГУУН ДЭЭР МАХЧИН ЗАГАС, МАТРЫГ БҮХЛЭЭР НЬ ХУДАЛДДАГ
Хүмүүс уг нь махчин загас болон матрын зарим хэсгийг л хүнсэндээ хэрэглэдэг боловч Хятадын дэлгүүрүүдэд нь ам нь ангайсан энэ мэт аварга амьтныг бүтнээр нь худалддаг.
ЦАГДААГИЙН НОХОЙНЫ ОРОНД ГАЛУУ СУРГАДАГ
Хятадын зарим хэсэгт цагдаа нар мөрч нохойны оронд галууг сургадаг.
АВТОМАТ МАШИНД АМЬД ХАВЧ ХУДАЛДДАГ
Хятадын зарим хотод метроны буудалд амьд хавч худалддаг автомат машинууд тааралдана. Таван хэмийн дулаантай автомат машинд хавчийг хуванцар хайрцагт савласан байдаг аж.
ЗАМЫН ТҮГЖРЭЛ ДУНДАХ ОНЦГОЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Замын түгжрэл дунд хөдөлгөөнгүй гацсан бол та дуудлагын үйлчилгээ авч болно. Хоёр хүн ирээд, нэг нь таны машиныг түгжрэл саартал хүлээж байгаад хүссэн газарт аваачна. Харин нөгөөх нь таныг мотоцикл дээр суулгаад хүссэн газарт тань хүргэнэ.
TEABUCKS: ДУУРАЙМАЛ STARBUCKS
АНУ-ын Starbucks кофены сүлжээг дуурайсан Teabucks гэх хятад цайны сүлжээ. Төрөл бүрийн халуун, хүйтэн цайгаар үйлчилнэ.
АЖИЛЧИД АМИА ХОРЛОХООС СЭРГИЙЛЖ КОМПАНИУД ТОРОН ХААЛТ ХИЙДЭГ
Зарим бизнес эрхлэгчид ажилчдын дотуур байрны гадна торон хаалт хийсэн байдаг. Хятадад ажилчид цонхоор үсэрч амиа хорлох явдал цөөнгүй гардаг тул сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авдаг гэнэ.
СҮНСТЭЙ ГЭРЛЭСЭН НЬ
Зарим хүмүүс талийгаачдын цогцсыг хулгайлж, эсвэл чамгүй хэмжээний мөнгөөр худалдах тохиолдол бий. Нас барсан хүмүүсийг хооронд нь гэрлүүлдэг тийм өвөрмөц ёс жаяг байдаг аж.
ЛААЗАЛСАН ХҮЧИЛТӨРӨГЧ
Хятадын томоохон хотуудад агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тул төрөл бүрийн амттай, лаазалж савласан хүчилтөрөгч худалддаг.
ЖООМНЫ ҮРЖҮҮЛЭГ
Жоомыг Хятадын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг. Тиймээс ч жоомны үржүүлэг гэх бизнес сүүлийн үед ихээхэн өргөжих болжээ.
ЭЗЭНГҮЙ ХОТУУД
Хятадад барилгажилт эрчимтэй явагдаж байгаа. Гэхдээ энд тэнд эзэнгүй барилга байгууламж, хоосон дэлгүүр хоршоо, бүхэл бүтэн хороолол цөөнгүй тааралдана.
270 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ЧУЛУУН ОЙ
270 сая жилийн өмнөөс бүрэлдэн тогтсон гэх, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан чулуун ой.
НҮҮХЭЭС ТАТГАЛЗАГСАД
Ойр орчимдоо ганцаараа торойж хоцорсон жижиг байшин, барилга Хятадад цөөнгүй бий. Газраа чөлөөлж, дахин төлөвлөлтөд хамрагдахаас татгалзсан эздийн өмчийг тэр хэвээр нь үлдээгээд, ойр орчмыг дахин тохижуулах ажил өрнөдөг.
УНТЛАГЫН ХУВЦАСТАЙГАА ГУДАМЖИНД
Гэрийн хувцастайгаа гудамжаар зугаалж яваа хүмүүс Хятадад цөөнгүй харагдана.
С.ЦЭЛМЭГ