Баян орнууд юугаараа ялгаатай вэ?

Хуучирсан мэдээ: 2017.03.08-нд нийтлэгдсэн

Баян орнууд юугаараа ялгаатай вэ?

Дэлхийн хамгийн баян орнуудын хооронд ямар ялгаа байдаг вэ? 

"Global Finance" компанийн хийсэн ТОП-10 жагсаалтаас харахад зарим оронд тэдний нүүрсустөрөгчийн  нөөц хэрэг болдог бололтой.

Жагсаалтад багтсан таван орон санхүүгийн салбараа илүү хөгжүүлж, харьцангуй бага татварын бодлого барьснаар дэлхийн ихэнх хөрөнгийг татаж  чаджээ. 

Харин Макао зөвхөн казино болон жуулчлалын бодлогынхоо ачаар баяжсан цорын ганц орон болж байна. Түүнчлэн хүн ам цөөтэй байдаг нь баян орнуудаас харж болох нийтлэг жишиг гэнэ.

Эдгээр орнуудын баян чинээлэг байдлыг нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хувиар тооцож гаргасан байна. Доорхи жагсаалт ч мөн зөвхөн энэ үзүүлэлтийг харгалзан гаргасан  жагсаалт юм. 


10. САН-МАРИНО

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН: 64465 АМ.ДОЛЛАР

Сан-Марино нь Европын хамгийн  хөгшин улсуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн жижиг гэгддэг таван улсын нэгд тооцогддог.  Сан-Маринод дөнгөж 32 мянган хүн  амьдардаг ч тэд  бүгд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс юм.  

Тус улсын эдийн засаг аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээнээс хамаардаг. Ваар, хувцас, даавуу экспортлодог.


9. АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУВЬ: 67947 АМ.ДОЛЛАР

Арабын  нэгдсэн Эмиратын эдийн засгийн үндэс нь реэкспорт, худалдаа, олборлолт ба түүхий нефть, байгалийн хийн экспорт. Нефтийн олборлолт нь хоногийн 2,2 сая баррель болдог бөгөөд ихэнхийг  Абу-Дабигийн Эмиратад олборлодог.  Дубай, Шаржа, Рас аль-Хайм эмиратууд ч нефтийн чухал олборлогч юм.

Нефть хэдэн аравхан жилийн дотор АНЭ-ийн эдийн засгийн эдийн засгийн хурдан өсөлтийг авчирсан. Гэхдээ эдийн засгийн бусад салбарууд нь, нэн ялангуяа  гадаад худалдаа хурдан өсөлттэй байж иржээ. Дубайн арилжааны төв, чөлөөт бүс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах шиг болдог. Дубай хотын Рашид боомт, Фуджайрын Жебал Али боомт нь дэлхийн 40 шилдэг контейнерийн боомтын тоонд багтдаг. АНЭ-ийн эдгээр боомтоор жилдээ гурван сая контейнер дамжин өнгөрдөг байна.


8. НОРВЕГИ

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН: 69031 АМ.ДОЛЛАР

Хойд Европын нефть болон байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч  бол Норвеги юм. Усны эрчим хүч цахилгааны хэрэглээний ихэнхийг хангадаг учраас нефтийн их хэмжээний экспорт хийх боломжтой. Бага инфляци (3%), ажилгүйдлийн бага төвшин (3%) зэргээр Европын бусад орнуудаас  хамаагүй өндөр үзүүлэлт харуулдаг. 


7. ИРЛАНД

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН: 69374 АМ.ДОЛЛАР

2008 оны санхүүгийн хямралын дараа Ирланд эдийн засгаа  сэргээснээр барахгүй Европт хамгийн хурдтай нь болжээ. Энэ улсад ажиллаж байгаа олон улсын корпорациудын идэвхи эдийн засгийн өсөлтөд нь ихээхэн тус болдог төдийгүй татварын таатай нөхцөл нь гадаадын корпорациудыг татдаг. 


6. КУВЕЙТ

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН: 70587АМ.ДОЛЛАР

Кувейтын  өөрийнх нь үнэлгээгээр тус улс 102 тэрбум баррель нефтийн нөөцтэй. Нэг үгээр хэлбэл, дэлхийн бүх нефтийн есөн хувийг тэд эзэмшдэг. Нефть нь Кувейтын ДНБ-ний 50%-ийг бүрдүүлдэг бол экспортын 95 хувийг эзэлж, төсвийн орлогын 95 хувийг авчирдаг. 

Кувейтын барааны гол импортлогч Япон (18,5%), Өмнөд Солонгос (14,7%), Энэтхэг (10,9%), Тайвань (9,8%), АНУ (9%), Сингапур (8%), Хятад (6,1%) юм.

Үндсэн нийлүүлэгч нь АНУ (11,7%), Япон (9,1%), Герман (8%), Хятад (7,5%), Саудын  Араб (6,9%), Итали (4,7%) улс. 

Хүн амын тоо 3.268.431.


5. БРУНЕЙ-ДАРУССАЛАМ

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН: $77 662 АМ.ДОЛЛАР 

Бруней бол дэлхийн хамгийн баян, өндөр хангамжтай орон.  Оршин суугчид болон султаны хөрөнгийн улмаас  тус улсыг "Исламын Диснейленд" гэж нэрлэдэг. Нефть, хийн баялаг нь Брунейг Азийн хамгийн баян, хамгийн өндөр амжиргааны төвшинтэй орон болгожээ.  Өмнөд Хятадын тэнгисийн ёроолын эх газрын үргэлжлэлийн  Сериа, Муара гэх нефть, хийн баян ордууд буюу“саалийн үнээтэй”. Улсын эдийн засгийн үндэс нь нефть (жилдээ 10 сая тонн), хий (12 тэрбум гаруй шоо. м) болдог ба тэдгээрийн экспорт нь валютын орлогын 90%, ДНБ-ий 60%-ийг улсдаа оруулдаг. 


4. СИНГАПУР

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН: $86 854 АМ.ДОЛЛАР 

Сингапур  зах зээлийн эдийн засагтай, бага татвартай, үндэстэн хоорондын корпорациуд чухал үүрэгтэй орон юм.  Татварын бага төвшинтэй нь гадны хөрөнгө оруулагч нарт таатай хөлс болдог. Сингапурт дөнгөж таван татвартай. Тэдний нэг нь цалингийнх нөгөө нь ашгийн татвар болдог.

Татварын нийлбэр нь 27,1% бөгөөд  дэлхийн татварын системийн чансааны тавдугаарт бичигддэг.  Импортын барааны 4 төрлөөс л татвар авдаг бөгөөд тэр нь спиртын ундаа, тамхи, нефтийн бүтээгдэхүүн ба автомашины нийлүүлэлт ажээ.

Сингапурыг эдийн засаг нь хамгийн өндөр хөгжилтэй орнуудын төвшинд хүрсэн учраас Зүүн Азийн “бхнуудын нэг” гэж нэрлэдэг. Тус оронд цахим техникийн үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээний салбар өндөр хөгжилтэй. Био технологийн судалгаа, CD дамжуулагчийн үйлдвэрлэл өндөр хөгжжээ.


3. МАКАО

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН: $87 845 АМ.ДОЛЛАР

Макао бол нээлттэй боомт, томоохон санхүүгийн төв. Казино, тоглоомын ордон, морин тойруулга, шөнийн клубуүүдээрээ алдартай. Нутаг дэвсгэрт нь 33 казино байгаагаас хамгийн алдар нь "The Venetian", "Grand Lisboa", "Galaxy" юм. Тоглоом, зугаа цэнгээний бизнес Макаогийн  нийт ашгийн 70 хувийг эзэлдэг. 

Хүн ам нь аж үйлдвэр, (46%) үйлчилгээний салбарт (40%) ажилладаг. Ажил эрхлэгчдийн 70 хувь нь тоглоомын  бизнестэй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. 


2. ЛЮКСЕМБУРГ

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН: $100 991 АМ.ДОЛЛАР

Амьжиргааны  өндөр төвшинтэй Европын баян орнуудын нэг нь Люксембург. Люксембург хотод ЕХ-ны  олон байгууллагууд  байрладаг. Оффшорын нийслэл хотод 1000 гаруй хөрөнгө оруулалтын сан, 200 орчим банк бий. Эдийн засгийн амжилтад нь эдгээр байгууллага мэдээж гол нөлөө үзүүлдэг. 


1. КАТАР

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН: $129 512 АМ.ДОЛЛАР

Нефть, байгалийн хийн олборлолт нь тус улсын ДНБ-ий 50 хувийг, экспортын ашгийн 85 хувийг, улсын төсвийн ашгийн 70 хувийг бүрдүүлдэг.

Нефть, хий хоёр Катарыг хүн амд ногдох ДНБ-ий хамгийн өндөр үзүүлэлтэй орон болгожээ. Татвар байдаггүй, олсон бүгд нь ашиг болдог Катар өдгөө хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг  эрчим хүчний бус салбартаа татах эрмэлзэлтэй байгаа. ДНБ-ий бүтцэд нь аж үйлдвэр 75%, үйлчилгээний салбар 25%, хөдөө аж ахуй 0,1% -ийг бүрдүүлж байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж