Ээжээс илүү аавууд ном уншиж өгөх нь хүүхдэд сайн нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2017.03.08-нд нийтлэгдсэн

Ээжээс илүү аавууд ном уншиж өгөх нь хүүхдэд сайн нөлөөтэй

Хүүхдүүддээ унтахынх нь өмнө аав нь ном, үлгэр уншиж өгвөл тэдний ургуулан бодох чадварыг илүүтэй сэргээж чаддаг байна. Хүүхдүүдэд  ээж нь ном уншиж өгөхөөс илүү аав нь уншиж өгөх давуу талтай ажээ. Ийм дүгнэлтийг Харвардын их сургуулийн эрдэмтэд хийсэн байна.

Сэтгэлзүйчид  эцэг, эхчүүдэд хандан  нэг жилийн турш хүүхэддээ орой унтахынх нь өмнө ном уншиж өгөх санал тавьжээ. Ингээд товлосон хугацааны дараа тэд аав, ээж хоёрын ном унших хандлага болон хүүхдэд гарсан өөрчлөлтийг  тогтоосон байна.

Ээжүүд “Хэдэн алим харагдаж байна” гэх мэтийн тодорхой асуудал тавьдаг бол аавууд илүү хийсвэр байдлыг гаргах сонирхолтой нь судалгаанаас ажиглагджээ.

“Чи  ямар шат байгааг хараач. Миний машинд яг ийм шат байсан шүү дээ” гэх мэтээр аавууд ном уншиж өгөх явцдаа хүүхдийн сэтгэмжийг дээшлүүлдэг арга хэрэглэдэг байна. Энэ нь хүүхдийн сэтгэлгээ, хэл яриа  хөгжихөд ихээхэн түлхэц болдог ажээ. Аав нь ном уншиж өгсөн  охидын сэтгэхүй жишээ нь илүү түлхүү хөгжсөнийг судалгаа харуулсан байв.

Судалгаа хийсэн  сэтгэл  судлаач Элизабет Дуурсма “Орой унтахын өмнө аав ном уншиж өгсний нөлөө маш их. Харин түүнийг хоёр настайгаас нь эхэлж хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж зөвлөжээ. Ээжээс илүү аавыгаа ном уншиж байхад хүүхдүүд төвлөрөх нь сайн байдаг тухай ч тэрбээр онцлов.

Ном уншиж өгөхөд хүүхдийн үгийн баялаг нэмэгддэгийг  эрдэмтэн Жастин Коулсон дурьджээ. Орой тогтмол ном уншиж өгөх нь  эцэг эх, хүүхдийн  хоорондын харилцааг сайжруулж, бага ангийн хүүхдийн сурлагад сайнаар нөлөөлдөг байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж