“Ганган Төгс” киноны гол дүрд өрсөлдөж буй оролцогчид

Хуучирсан мэдээ: 2011.08.01-нд нийтлэгдсэн

“Ганган Төгс” киноны гол дүрд өрсөлдөж буй оролцогчид

“Ганган Төгс” киноны гол дүрд өрсөлдөж буй оролцогчид шууд нэвтрүүлгийн үеэр үзэгчдийн асуултанд хариуллаа. 

Кино код проб шоуны оролцогч Г. Бямбадорж: Монгол эхээс төрсөн цагаасаа л Монгол эр хүн. 

 -Та бүхэн өөрийн ямар зан чанарыг “Ганган Төгс”-ийн зантай төстэй болон ялгаатай гэж бодож байна вэ.




 Бямбадорж: Миний өөрийн зан их нийтэч мөн шооч. Харин “Ганган Төгс”-ийн хувьд их даруу төлөв зан араншинтай эр хүн байсан болов уу гэж бодож байна. Гэсэн ч найруулагч тухайн дүрийг хэрхэн яаж илэрхийл гэж хэлэхээс л бүх зүйл хамаарна даа. 


-Монгол эр хүний бахархал, омогшил юу юм бол. 

Монгол эхээс унасан цагаасаа л Монгол эр хүн гэх тодотголыг бид авдаг. Түүнээс эх орноо гэсэн сэтгэл ундарна. Харин Эх орноо гэсэн тэр үзэл бидний омогшил юм болов уу. 




УДЭТ-ын жүжигчин А. Алтантөр: Монголын бахархал-Монгол хүн 

 -Та бүхэн өөрийн ямар зан чанарыг “Ганган Төгс” зантай төстэй болон ялгаатай гэж
бодож байна вэ.
 

Миний дийлэнх зан чанар бүгд Ганган Төгстэй таарч байгаа шүү. /инээв/ Ганган Төгсийг би ширүүн дориун хүн биш болов уу гэж бодож байна. Эх орон, өөрийн хүслийнхээ төлөө зоримог үйлдэл гаргаж чаддаг эрэлхэг хэрнээ их зөөлөн хүн болов уу. Би их зөөлөн хүн л дээ. 

Монгол эр хүний бахархал, омогшил юу юм бол. 

Монголын бахархал Монгол хүнээс эхлэх болов уу. Эх орон , уул ус, үр хүүхэд эцэг эхээ хайрлах хайр, энэ бүх үнэт зүйлээ хамгаалах гэсэн сэтгэлийн галыг омогшил гэж би боддог. Мөн Монгол эр хүний бүхий л сайн чанарыг агуулсан хүнийг би аавыгаа гэж хэлнэ. Монголын бүх аавууд сайхан хүмүүс, сайхан монгол эрчүүд. Миний хувьд би аав шигээ эр хүн болохыг зорьдог.УДЭТ-ын жүжигчн 



П. Баттөр: Зохиол ямар байхаас бүх зүйл шалтгаална.
 

-Та бүхэн өөрийн ямар зан чанарыг “Ганган Төгс” зантай төстэй болон ялгаатай гэж бодож байна вэ. 

Баттөр: Би Ганган Төгсийг яг ийм зан араншинтай хүн гэж тодорхойлж мэдэхгүй байна л даа. Харин хийж бүтээсэн зүйлээр нь л дүгнэж тодорхой төсөөллийг олж авсан. Ууртай уцаартай эсвэл дөлгөөн даруу байсан эсэх нь оньсого. Би зохиол ямар байна түүнд зориулж хувирч жүжиглэнэ гэж бодож байна. 

Монгол эр хүний бахархал, омогшил юу юм бол.

Хүн бүр эх орноо хайрлая гэж хоосон ярих бус, хувь нэмэр оруулах аливаа үйлдлийг хийж хэрэгжүүлсэн хүнийг л би бахархалтай, омогшилтой хүн гэж хэлж чадна. 



 Жүжигчин, дуучин М. Мягмар: Хүмүүс намайг их ширүүн гэж боддог.

-Та бүхэн өөрийн ямар зан чанарыг “Ганган Төгс”-ийн зантай төстэй болон ялгаатай гэж бодож байна вэ. 

Мягмар: Ганган Төгсийн чухам ямар зан араншинтай өөрийгөө адилтгахыг мэдэхгүй байна. Харагдах байдлаасаа бол адилхан болохыг хичээж байна. Үс, сахалаа ургуулсан ширүүн дориун харцтай хүн болоод л сууж байна даа. /инээв./ Хүмүүс намайг анхны харцаар дүгнэхдээ ууртай ширүүн гэж хардаг бололтой. Би олон хүнээс энэ талаар сонсож байсан л даа. Тиймээс аль болох зөөлөн харагдахыг хичээдэг. Ганган Төгсийн хувьд дэгжин ганган сайхан залуу байсан ч шилийн сайн эр гэдэг утгаар нь хүн хараад сүрддэг харьцахаасаа эмээдэг байсан байх. Магадгүй би тэр дүр төрхтэй нь илүү дөхөж очих байх. 

Монгол эр хүний бахархал, омогшил юу юм бол. 

Монгол эр хүн гэлтгүй Монголчууд бахархах зүйл хамгийн олонтой улс гүрэн гэж би боддог. Ард түмэн, хэл соёл, газар нутаг, зан заншил гээд л. Энэ бүх үнэт өвийг үлдээсэн өвөг дээдэс маань хамгийн том бахархал.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж