Хятадын парламент-Тэрбумтнуудын парламент

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

Хятадын парламент-Тэрбумтнуудын парламент

Хятад орны парламент нь нэг ёсондоо дэлхийн хамгийн баян хүмүүсийн элит клуб гэлтэй. Ойролцоогоор парламентын 100 орчим гишүүд нь долларын тэрбумтнууд юм. 

Тэд тэрбум, тэрбум хөрөнгө үл хөдлөх хөрөнгөөс эхлэн эрчим хүчний салбар зэрэг тааралдсан бүх боломж бүрээс бий болгожээ. Тэрбумтан парламентчдын жагсаалтыг өндөр технологийн салбарын “Tencent”-ийн Пони Ма, Baidu-гийн Робин Ли, Xiaomi-нЛэй Жун нар тэргүүлж байна 

Бас нэг сонирхолтой баримт нь Хятадын парламентынхны нийт хөрөнгө нь нийлээд Бельги ба Шведийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй тэнцэх бөгөөд хүн бүр нь дунджаар 2 тэрбум юань ($300 сая доллар)байна. Энэ бол Дэлхийн банкны мэдээлэл юм.

Харин АНУ-ын Конгресст нэг ч тэрбумтан байхгүй. Энд хамгийн баян конгрессмен нь Калифорни мужийн Даррелл Исса ба түүний жилийн орлого нь $440 сая доллар гэж Улс төрийн хариуцлагын төв нь мэдээлсэн байгаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө тэрбумтан гэдэг ч түүнийг нь батлах ашгийн татварын мэдээллээ өгөхгүй татгалзаж байгаа юм. 

Гэхдээ харин Хятадын эдийн засаг нь дэлхийн хоёрт ордог учраас парламент нь олон янзын давхаргын төлөөллөөс бүрэлддэг. Парламент нь 2015 онд АНУ-ыг гүйцэн түрүүлээд хамгийн олон тооны тэрбумтны ордон болсон юм. Үүнийг Hurun төвийн мэдээлэл баталж байгаа. Өнгөрсөн онд бараг л долоо хоног бүрт Хятадад долларын тэрбумтнууд төрж байсныг PricewaterhouseCoopers судалгаандаа өгүүлсэн байна. Эцэст нь хамгийн олон тэрбумтантай уулзаж сонсох гэвэл Хятадад очих хэрэгтэй!

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж