“Ариун учрал” ТББ, Эрүүл мэндийн яамтай хамтран “Эрүүл мэндийн үндэсний радио” FM-101.3 радио төслийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Эл үндэсний радио нь иргэдэд эрүүл аж төрөх хэв маяг, зөв зан үйлийг төлөвшүүлэхээс гадна аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөгөөг залуу, өсвөр үеийнхэнд илүүтэй хүргэх ажээ. “Ариун учрал” ТББ нь “дэлхийн зөн”, “Мерси Кор” олон улсын байгууллага болон Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь аймгийн төрийн болон ТББ-тай хамтран ажиллаж орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг онцгойлон авч, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан туршлагатай ажээ
А.Зул
Зочин 2011-08-01 202.131.246.131
ipad2 zarna zax zeeliin unees xyamdaar shuuu nayan naim 00 nayan 227 shuu