Гуравдугаар сарын эхний 10 хоногт монголчууд маань бүгдээрээ амрангаа ажиллах нь бололтой. Сар шинийн баярын амралт хөдөө орон нутагт хараахан дуусаагүй байгаа тул хөдөөгийн сурагчид болон багш нар гуравдугаар сарын 9-нийг хүртэл амарч байна.
Харин нийслэлчүүд өнөөдөр маргааш хоёр өдөр ажиллаад лхагва гаригт дахин амарна. Учир нь эл өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа бөгөөд эл өдөр бүх нийтээрээ амрах юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу гуравдугаар сарын 8-нд бүх нийтээр амардаг.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Лхагва гаригт нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Д.ЦЭЭЛ