Хойд Америкийн чөлөөт худалдааны NAFTA гэрээ нь дахиад л АНУ-ын бай нь болов. АНУ-ын Худалдааны шинэ сайд Уилбур Росс гэрээг хадгалан үлдэх сонирхолтой учраас Мексикийн удирдлагатай хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтэй байгаагаа хэлжээ.
“Дампуурлын хаан” гэгдэх түүний компани 79 настай хамгийн хөгшин сайдыг тэрбумтан болгосон юм. Тэрбээр Америкийн эдийн засгийг өсгөхийн зэрэгцээ Мексикийн песо мөнгийг бэхжүүлнэ гэсэн байв. Сайд ихээхэн өөдрөг сэтгэлтэй байгаа учраас хоёр улсыг дипломат харилцаанаа эргэн орохыг уриалахын зэрэгцээ мексик песо уналтаа зогсоох цаг болсон гэснийг CNBC телевиз дамжууллаа.
Сайдын үг шууд л зах зээлд нөлөөлөв. Мексикийн песогийн ханш зах зээл дээр чангарч эхэллээ. Доллартай харьцуулсан харьцаа нь 1,87%-иар нэмэгдлээ.
Асуудалтай хөрөнгөд хөрөнгө оруулалт хийдэг Америкийн нэртэй тэрбумтан Росс одоо мексик мөнгөний ханшийг тогтоохоор шийдсэн бололтой. Дональд Трамп хоёр орны гэрээг цуцална гэсэн болгоомжлолын улмаас л мексик валютын ханш унасан юм. Харин Америкийн лидер хоёр орны хоорондын худалдааны зарчмыг тэнцүүлж, олон улсын худалдаа нь үр дүнтэй болоосой гэж хүссэн гэж талаар сайд ярьжээ.
"Миний бодлоор бид мексикчуудтай гэрээгээ илүү ухаалаг хийвэл мексик песогийн ханш хурдан сэргэнэ” гэж Уилбур Росс хэллээ. Үүнийг ярьж байхдаа тэр АНУ-ын энэ асуудлаар барьж буй байр суурийг тайлбарласангүй. Мөн тэдний захиргааны зүгээс Мексикт хандаж байгаа түрэмгий гэмээр хандлага зогсох уу гэдгийг ч хэлсэнгүй. Өмнө нь Америкийн шинэ засаг Хойд Америкийн гэрээг эрс шүүмжлэн дайрч байлаа.
АНУ-ын худалдааны бодлого нь Америкийн экспортод таатай нөхцөл бүрдүүлэн хууль бус импортыг хязгаарлахын төлөө байгаа гэж Росс тайлбарлав.
Сануулахад, мексик песогийн ханш нь нефтийн үнэ эрс унасан 2014 оны дунд үеэс хойш эдийн засгийн дарамт дор байгаа билээ. Өнгөрсөн онд Дональд Трамп сонгуульд ялсан нь уг мөнгөний ханшийг дахин унагасан байлаа.
Энэ оны эхээр Мексикийн хилийн дагуу дүрвэгчдийн урсгалыг хаах зорилготой 3,2 мянган км ханыг босгох зарлигт Дональд Трамп гарын үсэг зурсан юм. Тэр нь дахиад л песогийн ханшийг унагасан билээ. Гэрээг хэрэгжүүлж эхэлснээс эхлэн барууны чиг хандлагатай хуйвалдагчдын бүлэглэл нь “Хойд Америкийн холбооны эхний алхам нь NAFTA гэрээ болж байгаа.
Гэрээг эргэн харж шинэчлэх хүсэлтэй Дональд Трамп тэр гэрээнд хандсан тэр сөрөг санаа бодлыг өөрийн сонгуулийн кампанид өргөн ашиглаж ирсэн билээ. Трамп уг гэрээг “өөрийн орны түүхэн дэх хамгийн муу нь” гэж хэлсээр бараг тасралтгүй ярин песог доошлуулсаар л ирсэн юм.
NAFTAгэрээний талын дуу чимээ багатай хүмүүс ч энэ гэрээний баримт санасан сэтгэлд нь хүрээгүй гэдэг. Гэхдээ энэ гэрээнд гарын үсэг зурсан талууд энэ гэрээг солих байх сонирхолтой гэж The Economist сэтгүүлийн өгүүлэлд онцолжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР