Том Хэнкс болон Мэрил Стрип Спилбергийн кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

Том Хэнкс болон Мэрил Стрип Спилбергийн кинонд тоглоно

Холливудиын алдарт жүжигчид Том Хэнкс болон Мэрил Стрип нар бодит үйл явдлаас сэдэвлэсэн “The Post” улс төрийн кинонд тоглохоор болсон тухай The Hollywood Reporter мэдээллээ. Киноны найруулагчаар Стивена Спилберг ажиллаж байна.

Тус кино нь сэтгүүлчийн гарт орсон Вьетнамын дайны үеэрх АНУ-ын үүргийн тухай батлан хамгаалахын олон жилийн судалгаа болох “Пентагоны баримт бичиг”-ийн тухай өгүүлэх юм. 1971 онд The New York Times болон The Washington Post зэрэг хоёр сонинд “Вьетнамын баримт бичиг”-ээс эшлэлийг нь хэвлэсэн байдаг.

Энэ үйл явдал нь төр засаг болон сэтгүүлчдийн хооронд ширүүн эсэргүүцлийг дагуулсан юм.

Киноны сценарийн дагуу The Washington Post сонины редактор Бену Брэдли-гийн дүрийг Том Хэнкс бүтээх юм байна. харин тус байгууллагын дарга болох Кей Грэмийн дүрд Стрип тоглоно. Хоёр жүжигчин анх удаа бүрэн хэмжээний кинонд хамт тоглох гэж байгаа нь энэ юм.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ТАСС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж