Назарбаев супер эрх мэдэлтэй болох уу?

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

Назарбаев супер эрх мэдэлтэй болох уу?

Казахстаны парламент өчигдөр үндсэн хуульд 23 заалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг дэмжлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлт нь Нурсултан Назарбаев өөрийн бүрэн эрхийнхээ заримыг нь Засгийн газар болон парламентдаа шилжүүлэх, тэдний хариуцлагыг өндөржүүлэхэд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс орныг ганц хүн удирдана гэдэг улс төрийн хөгширсөн систем гэж тэд үзэж байгаа аж. Тэгвэл шүүмжлэгчид Казахстаны ерөнхийлөгч улс орны хамгийн асуудал дагуулдаг нийгэм-эдийн засгийн бодлогын асуудалд хариуцлага хүлээх үүргээсээ татгалзаж байна гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийг “чөлөөл”

Казахстан улс нь үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа цорын ганц улс биш. Учир нь Тажикистан, Туркмен болон Азербайжан улс 2016 оны туршид үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Ингэхдээ эдгээр улсууд ерөнхийлөгчийн эрх мэдлийг бэхжүүлсэн бол Казахстан улс эсрэгээрээ ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг Засгийн газар болон парламентдаа шилжүүлж байна.

“Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тухай хуулийн төслийг Нурсултан Назарбаев өөрөө санаачилжээ. Тэрээр “Шинэ үндсэн хууль нь парламентын үүргийг өндөржүүлсэн бөгөөд засгийн газрын бүрэлдэхүүнийг парламентын оролцоотой батлахад оршино. Мөн эдийн засгийг удирдах бүрэн эрхийг олгожээ”.

Өмнө нь ерөнхий сайд ерөнхийлөгчийг дахин сонгогдсоны дараа огцордог байсан бол одоо шинэ өөрчлөлтөөр Мажилис (Парламентын доод танхим) дахин сонгогдохын өмнө огцордог болжээ. Харин ерөнхийлөгч дотоод, гадаад хэргийн сайд болон батлан хамгаалахын сайдыг томилох эрхтэй аж.

Засгийн газар улсын хөгжлийн төлөвлөгөө, төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлс, санхүүжилтийн системийг батлах эрхтэй болсон байна. Тэгвэл Ерөнхийлөгч Засгийн газрын болон Ерөнхий сайдын тогтоолын үйлчлэх хугацааг зогсоох, цуцлах эрхгүй болсон юм. “Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрийн баталсан тогтоолын хариуцлагыг өөрөө хүлээх байдлаар өөрчилсөн” гэж Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга Адильбек Жаксыбеков тайлбарлажээ. .

Мажилис болон “Ак Жол” намын гишүүн Екатерина Никитинская “Хуулийг парламент баталдаг боллоо. Ерөнхийлөгч энэ эрхээсээ татгалзсан ” гэжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч зөвхөн хуулийн эхний төслийг баталгаажуулна, харин үлдсэн ажлыг парламент хийх юм байна. Мажилис болон Казахстаны Коммунист ардын намын гишүүн Айкын Коныров: “Өмнө нь парламент хууль тогтоох үүрэгтэй байсан бол одоо жинхэнэ хууль тогтоох эрх мэдлийн байгууллага боллоо. Харин одоо бидэнд том эрх мэдэл ирлээ. Гэхдээ сонгогчдын өмнө том хариуцлага ирж байнаа” гэж тодотгожээ.

ОХУ-д Казахстаны асуудал эрхэлсэн түр хамаарагч Марат Сыздыков “Казахстан улс хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Иймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг төрийн өөр эрх мэдлийн байгууллагад өгөх боломжтой болсон. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг чөлөөлөх ёстой” гэв. “Өөрөөр хэлбэл Казахстан улс Ерөнхийлөгч супер эрх мэдэлтэй улсаас энгийн засаглалын хэлбэрт шилжиж байна” гэж нэгэн дипломат хэлжээ.

Гэхдээ өөрийн бүрэн эрхээ Засгийн газар болон парламентад шилжүүлснээр Нурсултан Назарбаевын хүч сулрахгүй. Харин ч эсрэгээрээ өөрийн эрх мэдлээ бэхжүүлнэ гэж оросын “Коммерсант” сонины экспертүүд үзэж байна. Учир нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бүх зүйл нь Ерөнхийлөгчийн статуст хамааралтгүй гэж Төв Ази судлаач Аркадий Дубнов үзэж байна. мөн тэрээр “Назарбаев бүхнийг бүгдийг удирдсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, парламент нь бие даасан тоглогч болж чадахгүй, Ерөнхийлөгчийн Тамгын Газар энэ хоёр байгууллагыг бүхэлд нь удирдана. Мөн Назарбаев өөрийн байр сууриа бэхжүүлэнгээ улс орны нийгэм-эдийн засагт үүрэх хариуцлагаасаа бүрэн чөлөөлөгдсөн” гэжээ.

Харин Казахстаны эксперт : “ Миний бодлоор эрх мэдлийг шилжүүлэх үзэгдэл нь “сайн хаан – муу ноён” томьёог бэхжүүлж байна. Хэрвээ нийгэм-эдийн засгийн салбар доройтвол Засгийн газар болон парламент дайнд явна” гэжээ.

Чухал тэмдэглэл

Казахстаны Yндсэн хуулийн 91-дэх үйлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хуваарилах асуудалд ямар ч хамааралгүй юм байна. Мажилисийн шүүх, эрх зүйн шинэтгэл болон хууль тогтоох хорооны төлөөлөгч, “Нур Отан” намын гишүүн Нурлан Абдиров нь “Бүгд найрамдах улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, засаглалын хэлбэр үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулсан ч өөрчлөгдөх боломжгүй” гэжээ. Мөн тэрээр “Цаашид бид эцэг болсон Нурсултан Назарбаевын бүтээсэн, босгосон үйл хэргийг өөрчлөхгүй байх нь чухал. Тэрээр 1991 оноос хойш Казахстан улсын удирдаж байна” гэж учирлажээ.

Казахстан улс нь үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа нийтийн санал асуулга зохион байгуулаагүй юм байна. Харин тусгай шуудангийн хайрцаг бий болгож хүссэн хүн нь саналаа өгөх боломжийг олгожээ. Казахстаны иргэд үндсэн хуулийн 26-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн байжээ. Шинэ хуулийн төслийн 26-р зүйлд хөдөө аж ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлтэй гадаадын иргэдэд газар өгөхөөр тусгасан байжээ.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: КОММЕРСАНТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж