Тэргэнцэртэй настан цагдаад баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2017.03.07-нд нийтлэгдсэн

Тэргэнцэртэй настан цагдаад баривчлагджээ

Их Британид нас сүүдэр 92 шүргэж яваа тэргэнцэртэй хөгшинг цагдаагийнхан баривчилжээ. Өдий насны хүнийг баривчилсан шалтгаан нь тун ч сонин. Шотландын Гласгоугийн иргэн болох тэрхүү настан автомат удирдлага бүхий тэргэнцэртэйгээ зургаан эгнээ хурдны замаар давхисныхаа төлөө ийнхүү саатуулагдсан аж.

Хэрэг гарсан өдөр цагдаагийн газарт “Тэргэнцэртэй хүн мотоциклын замаар давхиж байна” гэх дуудлага иржээ. Улмаар дуудлагын дагуу цагдаагийнхан хэргийн газарт очиж, 92 настай хөгшнийг саатуулан гэрт нь хүргэсэн байна. 

Их Британийн хурдны зам дээр ердийн тээврийн хэрэгсэл 112 км/ц хурдалж болдог. Тиймээс тус зам дээр тэргэнцэр, хөдөө аж ахуйн зориулалттай машин, дугуй, морь гэх мэт тээврийн хэрэгсэл явахыг хориглодог байна. 

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж