- “Эмэгтэй хүн яг дүрдэг цай шиг. Халуун усанд хийх хүртэл түүнийг ямар хүчтэй болохыг таньж мэдэж чадахгүй”
-Элеанор Рузвельт
- “Эмэгтэйчүүд тэнгэрийн талыг өргөдөг”
-Мао Зедун
- “Эмэгтэйчүүдийн эрх гэдэг 21 дүгээр зууны дуусгаж чадалгүй орхисон ажил”
-Хиллари Клинтон
- “Эх дэлхийгээ аврах, ард түмнийг ядуурлаас гэтэлгэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих… гэх мэт асуудал бүгд ижил, бүгд нэг л төрлийн тэмцэл. Харин бид цаг уурын өөрчлөлт, ундны усны гачигдал, эрчим хүчний хомсдол, дэлхий нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эмэгтэй хүний хүч чадлыг холбодог тэр холбоосыг нягт сайн холбох ёстой. Нэг асуудлыг шийдэх гарц ардаа мянган асуудлын түлхүүр байдаг”
-Бан Ги Мүн
- “Гэрлээд 20 жил өнгөрсний дараа л би эмэгтэй хүн юу хүсдэг тухай дөнгөн данган гадарлаж эхэлж байна. Энэ асуултын хариулт харилцан ярилцах, эсвэл хайрцаг шоколадны хаа нэгтээ нуугддаг”
-Мел Гибсон
- “Эмэгтэйчүүд ойлгогдох гэж биш, харин хайрлагдах гэж төрсөн”
-Оскар Вайлд
- “Бүсгүй хүнд хоёр чанар зайлшгүй байх ёстой. Ганган чамин бөгөөд ер бусын”
-Коко Шанель
- “Эмэгтэй хүн бол бурхнаас хорвоо ертөнцөд илгээсэн хамгийн дур булаам зүйл”
-Кристьян Диор
- “Эмэгтэй хүн эр хүнтэй хамт сайхан амьдрах ёстой, муу амьдрахыг ганцаараа ч чадна”
-Мерилин Монро
- “Гэр орон бол эмэгтэй хүний ертөнцийн төв байх ёстой болохоос хил хязгаар нь болох ёсгүй”
-Маргарет Тетчер
- “Эмэгтэй хүн хайрлагдсан үедээ жинхэнэ үнэ цэнээ мэдэрдэг”
-Александр Дюма
- “Эмэгтэй хүн миний хувьд их чухал. Шалтгааныг нь хэлж мэдэхгүй ч тэд намайг галзууруулах шахдаг”
-Ринго Старр
- “Харийн нутгийг ч өөрийнхөө эх орон мэт хайрладаг эр хүн, бусад эмэгтэйчүүдийг ч өөрийнхөө эхнэр мэт хайрладаг эр хүн хоёр ижилхэн”
-Теодор Рузвельт
- “Хорвоо дээр хоёр төрлийн эмэгтэй байдаг. Сахиусан тэнгэр, эсвэл шалны алчуур”
-Пабло Пикассо
- “Эмэгтэй хүн хэзээ ч эрчүүд шиг амжилт гаргаж чадахгүй. Учир нь тэдэнд зөвлөх эхнэр гэж байхгүй”
-Дик Ван Дайк
Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ