Төслийн багийнхан судалгааны тоног төхөөрөмж, ажилчдын чадавхийг дээшлүүлэх, цахим сургалт болон шалгалтын төвүүд барих санхүүжилтийг өгөх замаар Засгийн газарт дэмжлэг үзүүлж буй аж. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд бүрэн бэлтгэгдсэн төгсөгчдийг гаргахад үйлдвэр болон их дээд сургуулиудтай хоёр талын хэлэлцээр байгуулж ажиллах гэнэ. Төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн дөрвөн их дээд сургуулийг сонгож зайны сургалтыг туршилтаар явуулж, орон нутгийн залууст хүрч ажиллах юм байна. Азийн хөгжлийн банкнаас Монголд хэрэгжүүлж буй дээрх 20 сая ам.долларын төсөл 2016 он хүртэл үргэлжилнэ. Үүнээс гадна Монгол Улсад Худалдааг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2,8 тэрбум ам.долларын туслалцааг үзүүлээд байгаа гэнэ. Өмнө нть тус сан 2010 онд Монгол Улсад нийт 7,51 тэрбум ам.долларын зээл тусламж үзүүлж байжээ.
Азийн хөгжлийн банк 20 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Азийн хөгжлийн банк Монгол Улсын боловсролын салбарт 20 сая ам.долларын зээл олгож, төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төсөл нь дээд боловсролын чанарыг сайжруулахад чиглэж, ядуу өрхийн болон алслагдсан аймаг, сумдын хүүхдийг хамруулах гэнэ.
Б.СҮРЭН