Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл

Хуучирсан мэдээ: 2017.02.24-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл

Зурхайч Л.ТЭРБИШ-ийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Хүмүүн төрөлхтөн нэн эрт цагт он цагийн эхийг бусдаас онцгойрох шинжтэй өдөр байх ёстой хэмээн сэтгэдэгбайжээ. Винайн судрын аймагт хамгийн урт, хамгийн ахар өдөр хийгээд өдөр, шөнө хоёр тэнцүү байх өдрийгжилийн эхэн хэмээн үздэг үүх түүхийг тэмдэглэсэн байдаг. Бидний монголчууд энэ жам ёсыг дагаж, нэн эрт цагтнамрын өдөр, шөнө тэнцэх өдрийг жилийн эх хэмээн үзэж, цагаан идээ, шинэ тариа ногооны дээжээр найр хуримхийдэг байжээ. Эл найр хуримыг цагаалах гэнэ. Цагаалдаг сардаа Цагаан сар хэмээх чимэг нэр өгсөн нь эдүгээбидний үед уламжлагдан иржээ. Тэр үед монголчууд сар мичдийн тоололтой байв. Сар мичдийн тоолол гэдэг ньсар мичдийн тохиол болох сар өдрийг тооллын гол шалгуур болгодгоос тэр.

Тэр үед дан ганц сарны буюу билгийн тооллыг баримталдаг байв. Ийм тоололд илүү сар гэж байдаггүй юм аа.

Чингэхлээр сар мичдийн тохиол болох сар өдөр нааш цааш гүйдэггүй.

Энэ нь билгийн тоолол зөв буруу болохыг онох гол шалгуур болдог буй. Хүн төрөлхтөний түүхийн жам ёсоориргэншиж, дэлхийжиж элдэв сайныг эрэлхийлэн олж, түүнийгээ өөрсдийн сайн зан дадал лугаа ээнэгшүүлэнөөриймсүүлсээр ирсэн түүхтэй.  Эзэн Чингис хаан “Арван гурван өчүүхэн хааны гэмийг гэсгээсэн түүх” Монголынэртний түүхийн ном бичгүүдэд тов тодорхой байдаг. Бас эртний түүхтэй Гэгээн Гүүшри хааны хийд орон газарДацан хийдийн намтарт “1227 онд Чингис хаан Баруун Сиа улсыг дайлан дагуулснаас хойш монголчууд анхТангад (Тангад. Амдуу орчмын төвдүүдийг монголчууд Тангад гэдэг.), Төвд оронтой харилцаатай бол­сон байна. Тухайн үед монголчууд Дацан хийдийн өмнө талын Хамар давааны дээр нэг Даяаны дуган байгуулжээ. Дараа ньСажтаны номын ёсонд сүсэглэх тул Та-Ог Чойжал (tha ‘og chos rgyal) шүтжээ. Дотор нь нэг үхрийн толгойтойшүтээн байсан болохоор хятадууд Хамар давааг Үхэр толгой (牛头山) гэдэг болсон ажээ” хэмээн тэмдэглэжээ. Ягэнэ үед жилийн эхийг хаврын тэргүүн сард шилжүүлж, төрд гавъяа зүтгэл гаргасан хүмүүс, төрийн өндөр настанамин гавъяатнуудыг хөхиүлэн шагнаж, нялхас хүүхэд багачуулд ачлал үзүүлж  “Бар сар” хэмээн нэрлэжээ. Түүнээсхойш хаврын тэргүүн сард төрийн их баяр хурим хийж, цагаан сар нь бар сард шилжсээр эдүгээ бидний үеддамжин иржээ. Дашрамдуулахад Хятад, Төвдийн хуучин ном сударт билгийн тооллын сарыг Монголын сар хэмээнтэмдэглэсэн байдаг. Бас сурвалжид: “Дээдэс (Саж бандида Гунгаанямбуу) таныг би бээр урин залах хэрэгтэйшалтгаан байнам. Тийм боловч эдүгээ хаан төрийн зарим хэрэг эс бүрдэн гүйцэлдсэн тул нэг хэсэг урин залжчадахгүй ч би энэ цагаас таныг шүтэх амуй. Тийм болохоор Та намайг авран сахьтугай! Өөрийн хэргийг гүйцээсэнхожмын нэгэн өдөр болохын үест Та шавь нартайгаа өөд болж, Монгол оронд шашныг дэлгэрүүлэх хэрэгтэй!” хэмээсэн жуух бичгийг, бэлэг лүгээ сэлттэй хүн­дэт­гэн илгээжээ. Тэр ламтай бодатай эс учирсан ч холоос ламдбарин шү­тээд, Үйзангийн гурван нандин шүтээн хийгээд бурсан хуврагуудад өргөл хүндлэлийг зохиосон тулНомын их хаан Бурханы номыг тэтгэгч  их хаан гэсэн утга. Бурханы шашныг тэтгэгч бүх хаад нь номын хаанболмуй.) шашны өглөгийн эзэн нь болжухуй” хэмээн тэм­дэг­лэжээ (Цэмбэл гүүш. “Их монгол орноо дээдийн номямар мэт гарсан ёсны номлол Ялгуусаны шашин их эрдэнийг гийгүүлэгч зул” буюу “Монголын номын гарлага” номын шинэ хэвлэлийн 23 дахь тал.).

“Миний үгийг сон­со­хоор мэргэдийн зар­лигийг анхаар”! гэсэн эртний мэргэн үг байдаг билээ. Их Монгол Улс бай­гуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд зо­риулж МБШТөв Ган­­дан­тэгчэнлин хийд, Өндөр Гэгээн Зана­базарын нэрэмжит МБШИСургуулиас “Чингис хаан ба Монгол Бурхны Шашин” хэмээх эрдэм шинжилгээний багахурал дээр миний нэгэн номын нөхөр Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн нэрт төвдөч доктор, профессор Хотгойд Лхамсүрэнгийн Хүрэлбаатар “Чингис хаан ба Монголын Бурхны Шашин” хэмээх гол илтгэлдээ “Ер нь Бурхны шашнаар дамжсан Төвд, Монголын хаадуудын харилцаа арга билгийн гүн ухаан, хатуу зөөлөнүйлсийн харилцан шүтэлцээ, ном төрийн гадаад дотоод холбоо, шашин төрийн “хос ёсны сургаалд гайхамшигтайнарийн зохицож ирсэн үе үеийн түүхийг илтгэнэ. Чухамхүү энэ үүднээс авч үзвэл, энэ мэтээр Чингис хааны “Бурууүзлийн замд оршсон” арван хоёр бага хаадыг номхотгож, Бурхны шашны нэгэн том нэгдлийн дор зохилдохнөхцлийг бү­тээж харшилдах нөхцлийг арилгахыг зорьсон нь зэвсгийн хүчээр улсын талыг алддаг хаадын явдлаасномын хүчээр ертөнцийн талыг авдаг номт хаадын бодлогын ботид жишээ болно. Эл бүхнээс үзэхүл, Чингис хаанбол өнөө бидний хэтийдүүлэн үзэж, мушгин тайлбарлаж байгаа шиг, гагцхүү нутгийг тэлэх, авах, идэх, алаххөнөөхөд чиглэсэн хар дайны бодлогоор улс иргэнийг уулгалан сүйтгэхийг нэгэн хэргийн зорилго болгосон бус, бас хар бөө тал хэнгэрэгтний ёсыг туйлд гартал шүтсэн нэгэн ч бус, чингэснээс бас хамаг бүх шашныг шүтэххэрэгтэй хэмээн зарлигдан тунхагласан нь бүр ч биш, харин төрийг тэтгэх амьтныг жаргаахын тулд алив зарчимжурам, хууль ёсыг дорно дахины эртний их иргэншилт улсын ёсноос авч, сэтгэлийг засах оюуныг гэгээрүүлэхийнтухайд Энэтхэгийн судар номын ёсноос сурч, Төвдийн номын мэргэдийг “Улсын багшид” шүтэж ирсэн ихуламжлалын алтан аргамжийн бодлогыг хойч үедээ атгуулсан, чу­­хамхүү номт хаан байжээ. Ер нь Чингисийн ху­раа­с­ан улс иргэн дотор олон шашны хүмүүс бай­сан нь нэг хэрэг, олон шашинтны улс болгосон нь харин түүхэндгэрчгүй хэрэг” хэмээн үүнийг ягш­тал баталж хэлсэн билээ (Чингис хаан ба Монгол Бурханы Шашин. Товхимол. УБ 2006 он. 15-16 дахь тал.)   Түүхийн гэрч, мэргэдийн айлдвараас харахад монголчууд арван гуравдугаар зууны үедбурхны шашныг төрийн шашин болгож, цагаан сарыг төрийн их найр хурим хийх сар болгосон нь илэрхий байна. Цагаан сарыг цаг үеийн байдлаас болж заримдаа хааж боох хандлагатай байсан боловч эцэг өвгөд, эрдэмтэнмэргэдийн заавраар түүхэн уламжлалаа ард түмний дунд алдаагүй билээ. Монголчууд дэлхийн улс түмнийихэнхитэй хөл нийлүүлэн дэлхийжиж буй өнөөгийн нийгмийн шинэ тогтолцооны үед цагаан сарын үндсэн агуулга үгүй болж өнгө мөнгөний нэгэн үзүүлэлт болмоор маягтай болсныг хөгшин залуугүй өөр зуураа ярилцаж,  хэвлэлмэдээллийн хэрэгслээр ч шуудхан ярьцгаах боллоо.

“Хөгшин хүнээс үг сонс! Хүдрийн хүйснээс заар ав!” хэмээсэн мэргэн үг байх тул өөрийн мэдэж сонссон зүйлээсхэдэг үг сараалахаар шийдвэй.

Нэгэн зүйл. ЦАГААН САРААР “ЗЭТГЭР БАЯРЛУУЛЖ, ЗОВЛОН ДАГУУЛАХГҮЙ”

Миний ах, бид хоёрыг бага залуу байхад жар шүргэсэн настай эцэг минь бид хоёрт нэгэн өдөр сануулга дуртгав. Аавын хэлэх нь: “За би 13 насандаа 37 сүүдэртэй эцгээсээ өнчин хоцорч, бэлбэсэрсэн эх, гурван охин дүүдээ дэмболох гэж хатуу хүтүүг амссан хүн. Тэр ч яахав ертөнцийн амьтны амьдрал болдог л юм. Энэ хүмүүний биеийг “Олдох нь бэрх эвдрэхэд нь амархан огторгуйн гилбэлгээн мэт” гэж Богд лам айлдсан болохоор намайг хэзээ ч юмнэгэн өдөр байхгүй болчихвол “Та хоёр уй гашуу боллоо” гээд цагаалахгүй байгуузай! Манай нутгийн заншил бол “Зэтгэр баярлуулж, зовлонг дагуулахгүй” гээд эцэг эх, элэг нэгт өтгөс бурхны оронд явсны дараа жил цагаалж, өнгөтэй өөдтэй байдаг юм. Хуучны ёсоор нохой хүүхэд баярлуулахаас илүү эрхэм буян үгүй гэх тул тэр жилхүүхдийн хувь илүү сайн өгөх хэрэгтэй!” хэмээвэй. За мэдлээ гэчихээд, засгийн буянаар хөдөө гадаа хээрийн хай­гуул шинжилгээ хийж явахдаа энэ тухай номын мэргэдийн учиг шавхруу болсон өтгөсөөс асуун болгоолгуулахад ягл аавтай минь адилхан хариу өгч байж билээ. Хүмүүн өөд болоход ямар нэгэн зэтгэрээр хорлогдлоо хэмээх үзэлбодол байх тул уруу царайлж, тэр зэтгэрийг баярлуулж, дахин түүнд чадагдан зовлон дагуулахгүй хэмээснээсболоод л цагаалах ёстой юм гэдгийг ухаарч авсан даа. Аавын минь ээж, миний хайртай хөгшин ээж цэл залуугучин таван насандаа бэлбэсэрснээс хойш дөрвөн хүүхдээ бодоод, хүн амьтантай суулгүй жаран найман жилийгэлээж, зуун гур­ван сүүдэр зооглоод өвлийн дунд сарын хорин та­­ванд таалал болсон, түүний дараа жилийн ца­гаан сараар аав хүүхдийн хувь илүү бэлдүүлж, цагаан са­раар хүүхэд баярлуулж байсныг тод санаж байна аа.

Нэгэн зүйл. ЦАГААН САРД ЗОРИУЛЖ, АМЬТНЫ АМЬ ХӨНӨӨДӨГГҮЙ

Бидний багад цагаан сараар ууц тавьдаг айл бараг л байгаагүй юм даг. Хааяа нэг настайхан айл тав­ханцаг ууцнэртэй сүүлгүй жижигхэн ууц тавьдаг байв. Залуу гэр бүл бол хонт шаант, дөрвөн өндөр, хош (гургалдай, цагаанмах, хошного гэх мэтээр нэрлэдэг.), гарих цусхан тавиад л болох нь тэр. (Баруун Ойрадууд хонины баруун хааиндэр дээрээ шатаадаг заншилтай гэж аав минь айлдаж байсан.) Харин бурхандаа хонины толгойгоор чон­хортавьдаг л даа. Эдгээр шүүсийг өвлийн идэшний махнаасаа л бэлдчихнэ. Нэгдэл нийгэм ч үүсээгүй өнгөрсөн зууныхоёрдугаар хагасын эхээр л ийм байсан юм. Тэр үед Алтай давахад бяруу шиг том биетэй даваа хагалдаг эрэг, сэрх алиныг тэр гэхэв. Гэхдээ л тийм сайхан эрэгний ууцаар ширээгээ чимдэггүй байсны учир нь “Цагаан сардзориулж, амьтны амь хөнөөдөггүй” байсантай холбоотой юм байжээ. Одоо тэгэхэд “Чаа гэх ямаагүй, чуу гэхнохойгүй” миний мэт энэ их хотын  суугуулууд  ууцны уралдаанд оролцоод ч юугаа хийх юм билээ гэхэрхүү эсэргүүбодол төрдөг өө. “Тэгээд тавханцаг тавьчихая гэхээр эхнэр хүүхдүүд энэ түмний ёсыг эвдлээ” гэцгээх нь яршигтай. Хэн ч гаргасан ёс юм бүү мэд! “Монгол хүний омруутах нь манай хүмүүний галзуурахаас нит” хэмээн Төвдийн нэгэнэрдэмтний айлдвар цагтаа буув бололтой…

Нэгэн зүйл. ЦАГААН САРААР ЦААСАН МӨНГӨ БАРЬЖ БЭЛ БЭНЧИНГЭЭ ҮЗҮҮЛЭХ НҮГЭЛ

Монголчууд цагаан сарын шинэдээр улаан га­раар золгохгүй хэмээн бэлгэ зохиож, хадагтай зол­го­дог ёсон буй. Золгодог хадгаа шинэ хуучирахаар нан­дигнан хадгалдаг. Тийнхүү хадгалах нь ихэс дээдсийн мутарт хүр­сэн энээрхэм эдэд дээдсийн адис жинлав тогт­сон хэмээх үзэлтэй холбоотой гэнэ ээ. Энэ ёсыг үл мэдэгч заримуудзолголтын хадгийг нь шүүрч аваад зовоох нь байдаг бололтой. Заримууд золголтын хадгаа хуруу гарандаа уяад, сэргэмжтэй аашлах нь инээдэмтэй. Харин ахас ихэс, багш тэргүүтэндээ өргөх хадгаа эхэлж өргөсний дараазолголтын хадагтайгаа золгодог билээ. Цагаан сараар цаасан мөнгө барьж золгох ёс байсангүй. Эдүгээ заримуудбэл бэнчингээ харуулах мэт мөнгө барих нь цаагуураа цаад хүнээ жаа­хан басамжлаад байгаа ч юм шиг… Цагаансарыг угтаж ихэс, дээдэс, амин гавъяат өндөр настнаа хүндлэх ёсыг төр захиргааны байгууллага, компа­ниуд, төрийн тү­шээд хийж буй нь дэлгэ­рүүштэй сайн хэрэг ээ. Ца­гаан сараар мөнгө төгрөг өгмөөр байгаа бол амьтнынүднээс хиагасхан шиг бурхан шүтээнд нь залваас зохистой. Харин гал голомтны шүтээн буй айлын бурхандхадаг мөнгө өргөн, мөргөж сөхөрдөг нь нийтийн ёс оо.

Нэгэн зүйл. МЭНД МЭДЭХ ЁСОН

Цагаан сарын хамгийн эрхэм ёс нь настны мэнд мэдэх юм. Цагаан сараар хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс газар бүржаал өөр байх боловч өөр хоорондоо төсөлдүү юм. Намайг багад манай нутгийнхны цагаан сарын мэндчилгээихээхэн урт, уран сайхан өнгө аястай байдаг сан. Тэр заншил одоо ч хэвээрээ байгаа нь бахдууштай. Золгосныдараа байр суудлаа эзлээд ах түшиг хүний өмнө очиж, доор суурь барин мэхэсхийгээд хөөргөө барин мэнд мэдэхёстой. Хөгшин аав, Хөгшин ээж, түүнээс дээших өндөр настан амин гавъяат, номын багшид (Төрийн гурван өндөрсуудалтан байж болох юм) “Лагшин тунгалаг амархан айлдаж байна уу?” хэмээн мэндийг нь асууна. Энэмэндчилгээг одоо бараг хэлэхээ байжээ. Хариуд нь “Мэнд ээ! Бие амархан байна уу?” гэдэг. Өөрийн аав ээж, хадам аав ээж, ах эгч, хадам ах эгч, өөрөөс нэлээд ах түшиг хүмүүс хийгээд засаг ноён (одоо бол засаг дарга, төрийн түшээд гэх мэт) тэргүүтний мэндийг “Лагшин амархан айлдаж байна уу?” хэмээн мэднэ. Хариуг өмнөх мэ­тээр өгдөг. Өөрөөс хэд­хэн ах, үе тэнгийн хүмүүсийн мэндийг “Битн (бие тань) амар байна уу?” гэдэг. Хариуд нь “Мэнд ээ! Бие амар байна уу?” гэдэг. Залгуулаад “Өвлөө тэнхээ лагшингаар сайн оров уу?”, “Өргөө хотлоороо мэнд сайхан оров уу?”, “Сүрэг мэнд сайн оров уу?”, “Сүрэг тарган сайн оров уу?”, “Ном судар их болгоож амьтны тусыг их бүтээв үү?”, “Мани мэгзэм их уншиж, буян их хураав уу?” , “Түмэн олноо болгоож, төрийн хэргийг сайтар бүтээвүү?” гэх мэт нас сүүдэр, зиндаа зэрэг дэвд нь тохируулсан мэндчилгээ үргэлжилнэ.

Эдгээрийн хариу болох “Сайн орлоо. Сүрэг мэнд сайн оров уу?”, “Ажил алба их залгуулж, алт мөнгө их хураав уу?”, “Үйл угалз их мэтгэв үү?”, “Эрдэм ном их сурав уу?”, “Арилжаа наймаа их хийв үү?”, “Аян жин сайн тээв үү?” гэх мэтээр тухайн хүмүүний ажил мэргэжилтэй хол­боотой хариулт талбидаг. Чингээд “Сүрэг тарган сайн хаваржижбайна уу?” хүүрнэлдэх ёсон байна аа.

Нэгэн зүйл. ХАР XУЛУУ ХАРШУУЛАХ ЁСОН ҮГҮЙ

Мэнд мэдэхийн ялдраа хөөрөг зөрүүлдэг. Хөөрөг зөрүүлэхэд дүү хүмүүн ах хүндээ хөөргөө бөглөөг нь суллан доорсуурь барин мэхийн барихад ах түшиг хүмүүн хөөргийг нь хоёр гардан аваад өвөр дээрээ талбисны дараа өөрийнхөөргөө мөн өмнөх мэт зөрүүлдэг.  Ах түшиг хүмүүний хөөрөгавч там­хилсны дараа өмнөх мэт хөөргөөсольцгоодог. Түү­нээс биш хөөрөг зөрүү­лэнгүүт харшуулах ёсон үгүй. “Хар чулуу хар­шуулах нь хагарч салахынбэлгэ” хэмээн ихэд цээр­лэдэг юм аа. Энэ соёл нь үнэт чулуун эдлэлийг уна­­гаж хагалж бяц­лахаас хам­гаалсанмэргэн арга ажгуу.

Нэгэн зүйл. БЭЛЭГ ДУРСГАЛААР БЯЛХАЛЗУУЛАХ ЁСОН ҮГҮЙ

Цагаан сараар зол­гуут­чины гар цайлгах эрхэм ёсон буй. Чингэхдээ хэр бярандаа тааруулан барьдаг. Харинхүүхдэд хувь өгдөг. Хүүхдийн хувь нь боов, еэвэн, чихэр, жимс тэргүүтнээс бүрдэнэ. Бидний багад зарим айлуударав, хорин мөнгө өгдөг байсан нь одоогийн зуу, хоёр зуун төгрөгтэй тэнцэх мэт.

Нэгэн зүйл. ХАР АРХИНД СОГТОЖ, ХАМАГ УХААНАА АЛДАХ ЁСОН ҮГҮЙ

Архи нэр муутай ч идээний дээж болдог тул цагаан сараар сархад барих ёсон буй. Чингэхдээ дөч хүрээгүй идэрзалуу хүмүүст архи хийдэггүй. Ялангуяа хүү, охин, хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээн­цэртээ архи барихыг хатууцээрлэнэ.

Нэгэн зүйл. ШИНЭ САРААР ШҮЛЭМДЭЖ ҮНСЭХИЙГ ЦЭЭРЛЭНЭ

Цагаан сараар үр, хүүхэд, ойр дотно хүмүүсээ үнсэхдээ үнэрлэхээс бус уруул амаа дэвсэн шүлсдэн шүлэмдэжүнсэх ёсон үгүй. Ариун цагааны бэлгэдэлт өдөр хүмүүний нүүр царайг нус нулимс тэргүүтэн ариун бусаарбохирдуулахгүй гэсэндээ л тэр л дээ.

Нэгэн зүйл. ДЭНДҮҮ ДАНХАЙСАН ИДЭЭ ТАВИХЫГ ОЙШООДОГГҮЙ

Монголчууд нас намба, алба даягийн зэрэг дэв, эрдэм чадвар зэрэгтэй тааруулж идээ будаагаа засдаг. Ер жирийналбат харлиг хүмүүс сондгой тоотой боовоор гурав буюу таван үе идээ засах нь нийтийн ёс оо. Наяаас дээшнастай амин гавъяат нар болон нутаг хошууны алба даягтан нар долоон давхар идээ засч болно. Эрт цагт хошууноён, хошууны хийд орны хамба, чойрж тэргүүтэн ихэс дээдсүүд есөн үе идээ засдаг байсан хэмээн чих дэлсэв.

Ард түмнийхээ ариун ёс заншлыг өвлөн авахыг чухалчилж буй өдгөө үед өөрөөс дүү зари­­муу­дад хэрэг болох болуужин хэмээн хэдэн үг сараалснаас бус бусдад зааж сургах гэсэн хэрэг биш ээ. Газар газрын ёсон өөр өөр тул өнөө хэр нь мартагдсан өчнөөн зүйлийн сайхан заншил байхыг хэн мэдэ­хэв. Авч огоорохын мэр­гэн оюунаар шүүж, хэрэггүй мэт зүйлсийг чих­нийхээ хажуугаар шуу­гиулаад өн­гө­рөөхийг хүсье. Та бүхэн “Алтан унж­лагат” хэмээх Гал тахиа жилдээ амар ам­галан байж, санасан сайхан үйлс тань сагаг будаа мэт арвижиж байхын өлзийт ерөөл өргөе.

Зурхай Л.ТЭРБИШ

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж