Фейсбүүкийн мэссенжэрээр гүйлгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.24-нд нийтлэгдсэн

Фейсбүүкийн мэссенжэрээр гүйлгээ хийнэ

Санхүүгийн хэрэгцээг хангах, төлбөр төлөх үйлчилгээг улам бүр амар хялбар болгохоор зорин ажиллах болсон энэ үед ухаалаг гар утсаараа төлбөрөө хийдэг болоод удаагүй байгаа билээ. Харин одоо фейсбүүк мэссенжэрээ ашиглаад л гадаад валютын гүйлгээг хийж болдог болжээ.

Олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээ үзүүлэгч Transferwise компани энэхүү үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн байна.

Тус компани автомат программ хангамжаар бүтээгдсэн, хүний хэлийг ойлгох ботыг  фейсбүүк мэссенжэрт нэвтрүүлжээ. Ингэснээр валютын ханшийн хөдөлгөөнийг хэрэглэгчдэд мэдээлэх, гүйлгээ хийх боломжтой болж буй аж.

Одоогоор уг үйлчилгээг АНУ, Канад, Австрали, Их Британи болон Европын улсуудад ашиглах боломжтой ба цаашид 50 гаруй оронд үйлчилгээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж