Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "Дюссельдорф Гран при-2017" тэмцээн өчигдөр/2017.02.25/ Германы Дюссельдорф эхэллээ. Тус Гранприд 52 орны нийт 380 жүдоч /эрэгтэй 224, эмэгтэй 156/ оролцож байна.
Тэмцээний эхний өдөр манай жүдочид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэж, жагсаалтын тавдугаар байрт бичигдлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар алт, Д.Амартүвшин хүрэл, эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ.
Ч.БОЛ