Валютын хадгаламж буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.25-нд нийтлэгдсэн

Валютын хадгаламж буурчээ

Монголбанкнаас хоёрдугаар сарын 24-ний өдөр энэ сарын зарим статистик тоон үзүүлэлтийн талаар танилцуулсан. Мэдээллээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1,2 хувь буюу 30,1 төгрөгөөр чангарч 2459,44 болжээ.

2017 оны нэгдүгээр сарын эцэст төгрөгийн евротой харьцах ханш 2631,48, Хятадын юаньтай харьцах ханш 357,4, ОХУ-ын рубльтэй харьцах ханш 40,91 төгрөг байна. Тиймээс Монголбанкнаас төгрөгийн нэрлэсэн үйлчилж байгаа ханшийн индекс нэг хувиар буурсан буюу төгрөгийн ханш суларсан гэсэн дүгнэлт гаргажээ.

Мөн хоёрдугаар сарын зарим үзүүлэлтээр төгрөгийн хадгаламж 75,9 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуур мөнгө 61,8 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарсан бол гадаад валютын хадгаламж 8,5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, иргэдийн гадаад валютын хугацаагүй хадгаламж 97,7 тэрбум төгрөг, хугацаатай хадгаламж 27,9 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж