2017 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 89,749 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 104,984,926.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 9 хувьцаат компанийн хувьцаа өсч, 9 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Монгол нэхмэл” компани хамгийн өндөр буюу 14.90-иар өссөн бол “Тээвэр дархан” 12.00%, “Улаанбаатар хивс” 10.17%-иар тус тус өслөө.
Энэ өдөр "MSE ALL" индекс 857.88 нэгж болж 1.19%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,525,354,039,340.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ