
Дээрх статистикаас харахад, зээлийн хүү буурахын зэрэгцээ хадгаламжийн хүү буурсан байна. Хадгаламжийн хүү /төгрөгийн/ энэ оны эхний хагас жилийн байдлаар 10,3 хувь байгаа бол өнгөрсөн оны мөн үед 11,9 хувь байсан байгаа юм. Хадгаламжийн хүү 11,9 хувь байсан нь өнгөрсөн 12 сарын хугацаанд хамгийн өндөр хэмжээ байжээ.
Тэгвэл харилцах дансны хүүгийн хэмжээг харъя. Энэ оны зургадугаар сарын байдлаар гурван хувь байгаа бол өнгөрсөн оны мөн үед 2,9 хувь байжээ. Харин 2010 оны аравдугаар сард харилцахын хүү огцом өсч 3,5 хувь хүрч, үүнээс хойш бага хэмжээгээр буурсаар дээрх хэмжээнд хүрчээ.
Б.СҮРЭН